АЖИЛГҮЙДЛИЙН ТӨВШИНГ НАЙМАН ХУВЬД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН ГЭВ
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2018 он бол Засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх чухал он. Үндсэн чиглэлд ажилгүйдлийн төвшинг найман хувиас хэтрэхгүй байхаар оруулж ирсэн байна. Ажилгүйдлийн төвшинг буруулах чиглэлээр ямар асуудлыг тусгасан байна. Дипломтой ажилгүйчүүдийг ажлын байртай болгох чиглэлээр ямар ажил хийх вэ? Зээлийн хүүг буруулах чиглэлээр 2018 онд юу төлөвлөж байна. Бизнесийг дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Бизнесийг дэмжих чиглэлд ямар ажил хийх вэ? Урсгал зардал өндөр байна. Урсгал зардлыг бууруулах, зарлагын өөрчлөлт, бүтцийн өөрчлөлтийн шинэчлэх чиглэлд ямар ажил хийх вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газар анх ажлаа авч байхад ажилгүйдлийн төвшин 11,4 хувьтай байсан. Ажилгүйдлийг бууруулах чиглэлд нэлээдгүй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээний үр дүнг хэрэгжүүлж ажилгүйдлийн төвшинг найман хувьд хүргэх зорилт тавьсан. Таны ярьсан боловсролтой ажилгүйчүүдийг мэргэжил сургалтын үйлдвэрлэлд дахин сургах бодлого барьж байгаа. Зээлийн хүүг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бизнесийг дэмжих хэрэгтэй гэсэн таны саналтай нэг байна. Бүтцийн өөрчлөлтийн тухайд хэлэхэд, 2017-2019 онд төрийн албан хаагч тэтгэвэрт гарвал нөхөн томилохгүй. Харин цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагчдаас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэгийг нь нөхөн бүрдүүлэхээр ОУВС-тай тохирсон.
URL: