Он гарсаар 888 хүн гэмт хэргийн улмаас амиа алджээ
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр улсын хэмжээнд 2011 оны эхний 10 сард 15966 гэмт хэрэг бүртгэгджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 176 хэргээр буюу 1.1 хувиар буурчээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн аюулгүй байдлын эсрэг (254), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (230), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (51), захиргааны журмын эсрэг (39) зэрэг гэмт хэрэг нэмэгдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (561), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (136), хүн амын эрүүл мэндийн эсрэг (56) зэрэг гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 10 сард 6581 хүн гэмтэж, 888 хүн амиа алдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 14.9 хувиар өсч, нас барсан хүний тоо 19.9 хувиар буурчээ.
М.Жаргал
URL: