Рио Тинтогийн авлигын асуудлыг шалгаж эхэлжээ

1495699536592690504613f2016 оны арваннэгдүгээр сард Рио Тинто компани “Самандугийн уурхайн төсөл дээр авсан зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөр нь Австралийн болон олон улсын бусад эрх бүхий байгууллагуудын хэм хэмжээнд нийцсэн” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэлээ ч энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байгаа аж.  Тэрхүү мэдээллийг эдүгээ Австралийн холбоны цагдаагийн газар шалгаж байна.

Энэхүү асуудлыг мөрдөн шалгахад Рио Тинто  цагдаагийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэв.

Ийм “зөвлөх” үйлчилгээний төлбөр хийгдсэн асуудал нь  Рио Тинтогийн эрчим хүч эрдэс баялаг хариуцсан захирал Алан Давиес, зэсийн салбарыг толгойлж байсан Сэм Воош болон компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Том Албанис  нарын хоорондоо харилцаж байсан цахим захидлаас тодорхой болсон бөгөөд тэнд тэрхүү 10,5 сая ам.долларын төлбөр хийгдсэн тухай дурдсан байжээ. Энэ мэдээлэл нийтэд ил болсны улмаас Рио нууцлах аргагүй болоод байгаа юм.

Үүсээд буй асуудлаар Рио мөн АНУ-ын  Үнэт цаас , валютын комисс  /SEC/ болон ноцтой залилангийн асуудлыг шалгадаг Их Британийн зарим агентлагуудтай мэдээлэл солилцоод байгаа ажээ.  Рио Тинто-той холбоотой дэгдээд байгаа дээрхи шуугиант мэдээллийн талаар тэд АНУ болон Их Британийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байсан эсэх талаар лавлахад “Австралийн холбооны цагдаагийн газар нь Хээл хахуулийн асуудлаархи олон улсын ажлын хэсгийн гишүүн байгууллага бөгөөд  энэ асуудлаар дотоод гадаадын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд гаадаад дахь авлигын хэргийг мөрдөн шалгах нэгжүүдтэй ч идэвхтэй хамтарч байгаа” хэмээн цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ.

Энэхүү хэргийг  цаашид үргэлжлүүлэн шалгах  учраас авлигын гэх асуудлаар тус цагдаагийн байгууллага цаашид тухай бүр тайлбар мэдээлэл өгөх аж.

Компанийн хуулийн газрыг удирдаж байсан хатагтай Дебра Валентин

“Зөвлөх” үйлчилгээнд зориулсан 10,5 сая ам.долларын шуугиант асуудал өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Рио Тинтогийн удирдлагын зөвлөл компанийн эрчим хүч эрдэс баялаг хариуцсан захирал Алан Давиес болон хуулийн хэлтсийг тэргүүлж байсан хатагтай Дебра Валентин нарыг ажлаас чөлөөлсний дараагаас олны анхааралд илүүтэй өртжээ. Энэ хоёр хүнийг  эх орондоо болон олон улсад танигдсан сайн мэргэжилтнүүд гэжээ.

Алан Давиес. Компанийн эрдэс баялаг хариуцсан захирлаар ажиллаж байгаад халагдсан.

Харин ноён Давиес-ийн хувьд хэдийгээр ажлаасаа халагдсан ч одоо хүртэл компанитайгаа идэвхтэй хамтран ажилласаар байгаа гэх мэдээлэл байна. Тухайлбал, саяхан Рио-гийн удирдлагууд  Давиесийг  2015 онд Лондон руу нүүж суурьшсан  зардлыг нь эргүүлэн  төлөхөөр шийдвэрлэсэн байна.  Энэ нь 2013 оноос хойшхи анхны ийм тохиолдол болж байна.

Түүнчлэн Рио Тинто-гийн захирлуудын нэг Сэм Воош Самандугийн уурхайг тойрсон төлбөрийн асуудлыг мөрдөн  шалгаж байгаатай холбогдуулан 4.4 сая ам.долларын урамшууллаа авахаа хойшуулах саналыг зөвшөөрчээ.

Дээрхи “Зөвлөх” үйлчилгээний төлбөр гэх 10.5 сая ам.долларын ард авлига хээл хахуулийн хэрэг нуугдаж байгаа гэсэн таамаглал байгаа юм. Тодруулбал,Самандугийн төмрийн хүдрийн ордын талыг эзэмшихийн тулд Рио Тинто  Гвиней улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францын зөвлөх Франсуй де Комбгет/ Francois de Combret /-ээр дамжуулан 10.5 сая америк доллар шилжүүлсэн гэх  факт баримт яригдаж байгаа юм. Үүнийг нотлох гэсэн мэт Гвиней улсын уул уурхайн сайд асан Махмууд Тиам нь Рио тинто компанийн Гвиней дэх үйл ажиллагаа хариуцсан захирал Стевен Дин 2010 онд Самандугийн төслийн талыг эзэмшихийн тулд надад авилгал өгөхөөр завдсан гэж мэдэгдээд байгаа юм.

Дашрамд дурдахад Рио Тинто бол манай Оюутолгойн хөрөнгө оруулагч компани гэдгийг  дахин тодотгоё.

М.Нэргүй

 

Эх сурвалж: http://www.skynews.com.au/business/business/market/2017/03/07/rio-tinto-under-afp-investigation.html

http://www.theaustralian.com.au/business/companies/afp-launch-investigation-into-rio-tintos-simandou-payments/news-story/ca772c384e64e00d21b732153e91dc04


URL:

Сэтгэгдэл бичих