Шинэ Зеландаас анх удаагаа пуужин хөөргөжээ
Америкийн нэгэн компани Шинэ Зеландаас анх удаагаа сансарт пуужин хөөргөжээ.
“Rocket Lab” компани Шинэ Зеландын Хойд арлын Махиагийн хойгоос 17 м урт, 1.2 м голчтой “Electron” гэдэг пуужинг хөөргөсөн байна.
Шинэ Зеландаас анх удаагаа пуужин хөөргөн туршсан нь энэ бөгөөд жижиг оврын хиймэл дагуулууд болон ачаа тээх чадалтай нэг удаагийн хямд пуужингуудыг хөөргөх нь хөгжиж буй зах зээлийн хувьд томоохон алхам юм.
“Rocket Lab” компани энэ оны эцсээс арилжааны зорилгоор пуужингууд хөөргөж эхлэхээр төлөвлөжээ.
Тус компани цаг агаарын тааламжгүй байдлын улмаас “Electron” пуужинг хөөргөх товыг хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст орон нутгийн цагаар өчигдөр 16:20 цагт хөөргөсөн байна.
Пуужинд ямар ч ачаа ачаагүй аж. Гэхдээ энэ пуужингаар 150 кг жинтэй ачааг сансарт хүргэх боломжтой гэнэ.
URL: