Э.Анар: Хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон мэдээллүүд гарч байгаа учраас хүүгийн хувиар аавыгаа, гэр бүлээ өмгөөлж хамгаална

70q9575q1hcv8p6a0vetesmckbЕрөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хүү Э.Анарыг заналхийлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Э.Анар Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргажээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түүнийг өөрийг нь болон гэр бүлийг нь гутаан доромжилсон өнгө аястай мэдээлэл гарч байгаа учраас ийнхүү цагдаагийн байгууллагад хандсан байна.

Тэрээр энэ талаар “Хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон мэдээллүүд гарч байна. Тиймээс хүүгийн хувиар аавыгаа, гэр бүлээ өмгөөлж хамгаалах шаардлагатай байх гэж бодож байна. Би улс төрийг сайн мэдэхгүй. Надад улс төр хамаагүй. Гэхдээ нэр төрд минь халдах, өвөг дээдсийг минь гутаан доромжлох нь байж болохгүй зүйл гэж бодож байна. Би спортын хүн. Спортод бол дүрэмтэй тоглодог. Гэтэл улс төр ингэж дүрэмгүй байж болохгүй байх гэж бодож байна” гэв. Мөн тэрээр өмгөөлөгч авсан байна.

Түүний өмгөөлөгч Ж.Ундармаа “Би Э.Анарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдол гаргах болсон үндсэн шалтгаан нь гэвэл нийтлэлч Г.Баатархуягийн бичсэн нийтлэлтэй холбоотой. Нийтлэл бичихдээ миний үйлчлүүлэгч Э.Анарын нэр төрд нь халдсан байна. Тэр тусмаа гарал үүсэл, үндэс угсаагаар нь доромжилсон. Хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх бүрэн эрхтэй ч бусдын нэр төрд халдаж болохгүй. Тэр тусмаа гарал үүсэл, удам угсаагаар нь доромжилж, гүтгэж болохгүй. Тийм учраас бид хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид бусдыг гүтгэх, доромжлох гэсэн гэмт хэрэг бий. Бусдын нэр төрд халдаж гүжирдлэг тараасан тохиолдолд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээхээр заасан байдаг” хэмээн мэдэгджээ.


URL:

Нэр: зочин Огноо: 26 May 2017

айлын том хүү эцэг эх удамын нэрээ муу муухайгаар доромжлуулахыг хүсэхгүй өмгөөлж хамгаалах нь зүй ёсны хэрэг юм шүү

Нэр: zochin Огноо: 26 May 2017

zuv sh d yaj ingj doromjilj bhad hen zugeer suuh ym hariutslagiig nuuruuleh heregtei hergiig n uruuleh heregtei iimerhuu humuusig uuhshuulj blhgui sh d

Нэр: zochin Огноо: 26 May 2017

Бохир цустай гэсэн байна билээ хэзээ хаана яаж бий болсоныг нь харсан нөхөр шиг байгаан бас л их амныхааа зоргоор бурж байгаан шүү ингээд үйл лай нь одоо ирж байгаа нь энэ дээ хамран доорхи хагархай, сарвуу хоёроо тархиараа удирдаж чадахгүй бол ийм л юм болж байна даа.

Нэр: зочин Огноо: 26 May 2017

Сайн тэмц үл ялагд…

Нэр: зочин Огноо: 26 May 2017

Төрд шургах гэж ойогож болохгүй таны төрсөн үр аав ээжийг үл мэдэгдэх нэгэн гутаан доромжилвол зүгээр суухгүй нь баттай.Гэр бүлээ өмгөөлж хамгаалахгүй хараад л суухуу тэ

Нэр: ҮНЭН Огноо: 26 May 2017

Tiim shv sport dvremtei toglodog shg uls tord dvrem juram gj bh ystoi dvrmees gajuuud vildel hiisen ter hvnd zohih arga hemjeeg n tuhai vyd n awah ystoi.

Сэтгэгдэл бичих