Хэргийн газар очиход ээжийгээ өөд болсныг мэдээгүй хүү хөхсөөр байжээ

7nedk75j95fv0jhsd56m5d0f70Энэтхэгийн Мадяпрадеш хотын Дамо дүүрэгт галт тэрэгний замын ойролцоо хүн нас барсан байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнуудыг очиход сэтгэл шимшрэм дүр зураг угтсан байна. Хэргийн газарт нэгэн эмэгтэй нас барсан байдалтай байсан бөгөөд хажууд нь 1,7 настай хүү нь ээжийнхээ амь алдсаныг ч мэдэлгүй “Ээжээ” хэмээн уйлан хөхөө хөхөж байжээ. Энэ талаар цагдаад дуудлага өгсөн 27 настай Витнэс Мону Балмики “Төмөр замын хажууханд нас барсан эмэгтэй цогцос байсан. Харин түүний гараас бяцхан хүү атгаж, тэвэрч, уйлж, хөхөө хөхөж байхыг хараад өөрийн эрхгүй уйлсан” хэмээн ярьсан байна. Эмэгтэйн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Талийгаач чих болон хамраараа их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна.

Эх сурвалж: 24 tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих