Хуванцар сав хорт хавдар үүсгэх аюултай

Иргэдийн хэрэглэдэг ус, сүү зөөх зориулалттай 25-200 литрийн канестр, хуванцар сав хүний эрүүл мэндэд аюултай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна. Газраас  ажлын хэсэг байгуулж хуванцар савны бизнес эрхэлдэг, түүнд савласан химийн бодис импортолдог аж ахуйн нэгжид шалгалт хийж, савнуудад шинжилгээ хийжээ. Эндээс техникийн зориулалттай савыг хүнсний хэрэглээнд ашиглах нь хүний удамшил, сэтгэц, эрүүл мэндэд аюул учруулж, хорт хавдар үүсгэх аюултай гэсэн шинжилгээний дүн гарсан байна. Уг дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллагынхан хуванцар сав  худалддаг аж ахуйн нэгж, арьс ширний үйлдвэрийнхнийг химийн бодис агуулсан савыг худалдахгүй байхыг шаардаж албан бичиг илгээхээр болсон гэнэ. Мөн хил, гаальд уг савыг оруулахад анхаарч, хязгаарлахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих