Хүүхэд хог шиг хаягддаг болсон гэж үү? ээ халаг гэж…

07(339)Өлгийн бүүвэйтэй эхийн үрсийн амь хаана байна бэ? гэж халаглаж суух цаг үе өнөөгийн нийгэмд бий болоод байна уу даа гэх харамсал сэтгэл зүрхэнд бишгүй их төрнө. Тэгвэл саяхан цэцэрлэгийн хашаа нь дотор нялх охиноо хаяаад явсан бараан хувцастай эмэгтэй, олны дунд ой зургаан сартай охиноо орхиод зугтаасан ээж, хогийн цэг дээр өлслөнгөөр хорвоог гүйцэт таниж чадалгүй үүрд буцсан хоёр хүүхэд энэ бүхэн бидний Монголчуудын нүдэнд үзэгдэж, гар тэмтрэгдэн, чихэнд сонсогдсоор бишгүй олон өдөр хоногуудыг өнгөрчээ.

Эртний сайхан үг байдагсан. Эхийн хайранд өлгийдүүлж, эцгийн хайраар хорвоог танина гэдэг жаргал ийм үг “Монгол уламжлалын сургааль” номонд байдаг. Гэвч энэ үг одоо цагт жинхэнэ үгүйлэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнөхөн төрүүлсэн эхийгээ нялх үр нь часхийн уйлж, ижийгээ дуудсан болов ч эргэж харалгүй зугтаасан тэр эмэгтэй одоо хаана явна вэ? Хариулт үгүй асуулт болж байх шиг. Өөрийг нь төрүүлсэн эх өөрийг нь ингэж хаяж хүн болгоогүй гэлтэй. Өнөөдрийг хүртэл эрэн сурвалжсаар л байна. Олдоно гэдэгт үгэнд найдаад орхиё.

Монгол хүн өлсөх учиргүй гэж сүр дуулиантай соёл урлагийнхан хандивын тоглолт хийгээл түмэн олныгоо уриалан дуудаад бөхийн өргөөнд дугуйрч сууцгаад бүтэн 7 – 8 цаг дуулж хууртсан урлагийнхан тус хандивын тоглолтыг үзсэн үзэгчдийг өнөөгийн өндөрлөг дээрээс эргэн харахад жинхэнэ өөрсдөө өлсөх учиргүй амьдарч явна уу даа гэсэн эзмэглэл төрнө.

Төрсөн гэрийн бууц нь хогийн цэг. Төрүүлсэн эцэг эх нь амьдралын боломж бололцоогоор дульмагхан ийм л амьдралтай нүүр тулж амьдрахийн хэрхэнд, өөрөө амьд үлдэхийн тулд өөрийгөө, төрүүлсэн үрээ золиосож яваа бидний мэдэхгүй хичнээн хүн хогийн цэг дээр амьдарч байгаа бол гэж бодохоор зүрх шимширнэ. Нүдэнд нулимс мэлмэртэл ийм нэгэн хэрэг болсон.

Өлслөнгөөр хоёрын хоёр хүүхэд хогийн цэг гэж бидний ад үздэг. Төрсөн бууцан дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бодоход сэтгэлд сэртхийлгэм боловч үнэн бодит амьдрал дээр хоёр хүүхдээ харж суусаар байгаад өлсгөлөнгийн зовлонгоор алдсан эх, эцэг хоёрыг буруутгаад дууссан. Энэ хоёр хүүхдээр өлслөнгөөр үхэж буй хүүхдийн тоо дуусаагүй гэдгийг бид санах л хэрэгтэй.

Ядгуус амьтан хүртэл үр зулзагаа өмөөрөн хамгаалдаг гэдгийг бид дээр дооргүй мэддэг хэрнээ яагаад өөрийнхөө үрээсээ зугтаан, төрүүлж хаяах, өлсгөлөнгөөр үхүүлж байна бэ? уг асуудлын хариуг хэн үүрэх бэ? хэн ийм болгосон бэ?

Өлслөнгийн зовлонгоор хүүхдээ үхүүлэхгүй, худалдааны төв дотор хүүхдээ төөрүүлэхгүй, хогийн саванд үрээ хийж хаяахгүй, долоохон хоногтой нялх үрийгээ хашаа дотор үлдэхгүй ийм сайхан цаг ирнэ гэж найдаад цаашид амьдарсаар байх уу?  Хүүхэд хог шиг хаягддаг болсон гэж үү? ээ халаг гэж…

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих