ЭРҮҮЛ МЭНДИЙН МАССЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАРГАА ТОДРУУЛЛАА
Аймгийн 2017 оны үндсэн чиглэлийн Эрүүл мэндийн бодлогын хүрээнд 5-11-р ангийн сурагчдын дунд “Эрүүл мэнд”-ийн массын олимпиадыг зохион байгууллаа. Олимпиад 2 үе шаттайгаар зохион байгууллагдаж, 1-р шатанд 6080 хүүхэд хамрагдсан бол, 2-р шатанд 150 ангийн 2356 сурагч авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө. Нийт 8436 сурагч тус олимпиадад амжилттай оролцож бага, дунд, ахлах анги тус бүрээр байр эзлүүлэхэд бага ангиас 5-р сургуулийн Э.Баярхүүхэн багштай 5а анги тэргүүн байр, дунд ангиас 4-р сургуулийн М.Цэрэнтогтох багштай 9а анги, ахлах ангиас Улсын тэргүүний “Эрдмийн гэгээ” сургуулийн Ө.Сувдаа багштай 10а анги тус тус тэргүүн байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Эрүүл мэндийн олимпиадад амжилт гаргасан анги хамт олон, багш сурагчиддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.
Эрүүл биед саруул ухаан оршино.
URL: