Хэрэв наршсан бол ямар арга хэмжээ авах вэ?

55305cfc9e0738ff82ea928fd7a0ba9aХэрэв та гадаа халуун наранд ажилладаг бол наршихгүйн тулд юуны түрүүнд сүүдэр бараадаж ажиллах хэрэгтэй.

- Хэрэв халуун наранд ажиллаж байгаад наршсан бол амрах үедээ хэвтвэл толгой эргэж дотор муухайрна.

- Наршсан үед хагас сууж амрах нь дотор муухайрах, толгой эргэхээс сэргийлдэг.

- Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арч.

- Хэрэв наршсан бол толгой дээрээ хүйтэн жин тавь.

- Хэрэв наршсан бол духан дээрээ хүйтэн жин тавь.

- Хэрэв наршсан бол хүйтэн агаар үлээгчээ ажиллуул.

- Хэрэв наршсан бол цэв хүйтэн зүйл ууж болохгүй. Харин бүлээн юм уу.

- Наршсаны улмаас зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй зүрхний эм уу.

- Наршсан үед нитро-глицерин уувал даралт хэт буурч дотор улам муухайрна.

- Хэрэв наршсан бол бие дээрдсэн ч гэсэн гэрээсээ гаралгүй хэвтэх нь дээр.

- Хэрэв наршсан шинж тэмдэг арилах нь бүү хэл халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандаарай.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих