Австралийн уугуул оршин суугчдын удирдагчид түүхэн уулзалт хийнэ

149560861359252d255a3cdАвстралийн уугуул оршин суугчдыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх түүхэн уулзалтанд оролцохоор уугуул иргэдийн ахлагч нар төв Австралид цуглаад байна.

Улуруд гурван өдөр үргэлжлэх уг уулзалт нь Австралийн уугуул иргэдийг тус улсын үндэсний тоо бүртгэлд хамруулах тухай санал асуулгын 50 жилийн ойтой давхцаж байна.

Уугуул оршин суугчид болон Торресын хоолойн арлуудын оршин суугчдын талаар Австралийн Үндсэн хуулинд ямарваа нэг заалт байдаггүй аж. Харин энэ тал дээр хүлээн зөвшөөрүүлэх боломжтой хамгийн тохиромжтой хувилбарын талаар харилцан ойлголцох явдал нь энэ удаагийн уулзалтын гол зорилго юм.

Уугуул иргэдийн 200 гаруй төлөөлөгч Австралийн өнцөг булан бүрээс хуран цуглаж, үндэстний хэмжээний энэ чуулганд оролцоно. Уг чуулганаар ирэх 6 дугаар сард Австралийн төрийн удирдагчдад хүргүүлэх саналуудын эхийг боловсруулах аж. Тус уулзалтаас гаргах саналыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэж магадгүй байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд Австрали даяар явагдсан уугуул оршин суугчдын 12 уулзалтын дараа энэхүү дээд түвшний уулзалт болж байгаа юм. Уугуул иргэдийг хүлээн зөвшөөрөх явдлыг Үндсэн хуульд тусгах уу эсвэл тусад нь авч үзэх үү гэдэг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх бололтой.

Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл болон сөрөг хүчний удирдагч Билл Шортен нар уулзалтын дүнд ямар нэг байдлаар нөлөөлөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд, уулзалтанд оролцох урилгаас эелдгээр татгалзсан байна.

Австралийн уугуул оршин суугчид тус улсын 24 сая хүн амын 2.5 хувийг бүрдүүлдэг байна.

Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ

URL:

Сэтгэгдэл бичих