Д.ОДХҮҮ: ЭРДЭНЭТИЙН ДЦС-ЫГ ХУВЬЧИЛЖ АВАХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БИЙ
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХын тогтоолын төслийг 2010 оны хоёрдугаар сарын эхээр баталжээ. Засгийн газрын боловсруулсан уг төслийн жагсаалтад Эрдэнэтийн дулааны цахилгаан станц байсангүй. Гэтэл Байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад зарим гишүүний санаачилгаар стратегийн объект болох Эрдэнэтийн ДЦС-ыг хувьчлах объектуудын жагсаалтад багтаагаад авч. Ер нь ДЦС-ыг хувьд шилжүүлэх цаг нь болоогүй мэт.
Багануур, Шарын гол, Бэрхийн ДЦС-ыг хувьчилсан ч удаа дараа доголдол гарч төр ихээхэн хөрөнгө зарцуулан байж буцаан авч байв. Эрдэнэтийн ДЦС-ыг ч ийм “хувь заяа” хүлээж байж болзошгүй гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Одхүү түүнийг уг жагсаалтаас хасах тогтоолын төсөл санаачилсан юм. Эдийн засгийн байнгын хороо түүний саналыг дэмжиж анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргажээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, шийдвэр гаргана. Д.Одхүүтэй ярилцлаа.
-Монголд ДЦС-уудыг хувьчлах цаг болоогүй шиг санагддаг юм. Хувьчилсан заримыг нь төр буцаан авч, үлдсэн нь монополь эрхээрээ иргэд, байгууллагад дарамт үзүүлдэг сурагтай. Мэдээжийн ийм нөхцөл шалтгаан байсаар атал Эрдэнэтийн ДЦС-ыг хувьчлах шийдвэрийг УИХ яагаад гаргасан байх вэ?
-Засгийн газар, ТӨХ-ны хувьчлах объектын жагсаалтад Эрдэнэтийн ДЦС анх байгаагүй юм. Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүний саналаар оруулсан. Өөрийн чинь хэлсэн шиг үндэслэл, шалтгааныг тайлбарлаж, эсэргүүцээд дийлээгүй юм, би. Хэд хэдэн ДЦС хувьчилсан ч үр ашгаа өгөөгүй. Хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан учир төр хоёр тэрбум төгрөг зарж байж мэдэлдээ буцааж авсан шүү дээ. Хувьд шилжсэн Увс аймгийн ДЦС доголдоход төрөөс 200 гаруй сая төгрөг зарцуулжээ. ДЦС-уудыг хувьчлах цаг нь болоогүйг энэ бүхэн харуулсан. Ирээдүйд үр ашгаа өгөх объектуудыг л аж ахуйн нэгж, иргэн хувьчилж авдаг шүү дээ. Магадгүй, ДЦС хөлдлөө энэ тэр гэсэн элдэв арга заль хэрэглэж төрөөс мөнгө салгадаг байж магадгүй гэж харддаг болоод байгаа. Монополийн эсрэг хуулийн агуулгаар бодсон ч ер байж болохгүй зүйл. Шударга өрсөлдөөн, иргэд, байгууллагын чадавхи сайжирсан цагт хувьчилж болно.
-ДЦС-уудыг стратегийн объект гэж ойлгох нь зөв үү?
-Тэгж үзээд л хувьчлах цаг нь биш гээд байгаа юм. Хувийн монополь болчихвол төрд нөхцөлөө тулган шаарддаг болно шүү дээ. Үүнээс болгоомжлох хэрэгтэй.
-Энэ асуудалтай холбоотой гоор Эрдэнэтийн ДЦСын ажилчин, албан хаагчдаас Танд захидал ирүүлсэн гэл үү?
-Хувьчлахыг эсэргүүцсэн 400 гаруй хүний гарын үсэгтэй захидал надад байна (харуулав). Бүх цех, тасгийнхан гарын үсгээ зур сан байна лээ. Сүүлийн 4-5 жилд төсв өөс арваад тэрбум төгр өгийн хөрөнгө оруулалт хийгд сэн. Төрөөс хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ менежментийг нь сайжруулах ёстой. Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал ирээдүйд ашигтай ажиллах бололцоотой.
-Засгийн газраас танилцуулсан анхны жагсаалтад Эрдэнэтийн ДЦС байгаагүй гэдэг. Гэтэл хэлэлцүүлгийн явцад зарим гишүүний саналаар оруулчихсан байдаг. Таны санаачилсан төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байх үед зарим гишүүн хүчтэй эсэргүүцэл үзүүллээ. Ашиг сонирхлын зөрчил байна гэх сэтгэгдэл төрүүлсэн. Хувьчилж авахын тулд ДЦС-ын захирлыг хүртэл сольсон гэдэг шүү дээ?
-Үйл явцыг ажиглаж байсны хувьд та нарт хардах бодол төрсөн л байх. Ашиг сонирхлын зөрчил байгаа нь надад ч ажиглагдсан. Гэхдээ тэр гишүүний сонирхол хөндөгдлөө гэж хэн нэгний нэр хэлэх эрх надад байхгүй. Хэлэлцүүлгийн явцад хувьчлах жагсаалтад оруулчихсан. Зарим нь бизнесийн нарийн ухаанаар харсных биз. Төр хөрөнгөө оруулаад, менежментийг нь сайжруулах боломжтой байхад яагаад заавал хувьчлах гээд байгаа юм гэхээр хариу тайлбар олддоггүй юм. Өмнө нь хэд хэдэн ДЦС-ыг хувьчлаад үр ашиггүйг нь мэдэрсэн Засгийн газар миний санаачилсан төслийг тууштай дэмжсэн санал өгсөн. Тогтоолын төсөл батлагдсанаар Эрдэнэтийн ДЦС ХК төрийн өмчид хэвээр үлдэж хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг төрөөс зохицуулах замаар хангах боломжтой болно.
-ДЦС гэснээс V станцыг хаана барих гээд байна вэ. ДЦС III-ын бөөрөнд нааж барих юм байна гэж ойлгосон. Аюулгүй байдал талаасаа хамгийн эрсдэлтэй хувилбар шиг санагдахгүй байна уу. Улаанбаатарт газар олдохгүй байна гэж баймгүй санагдах юм.
-III цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, ядаж 600-800 мВт болгох ёстой гэж АН-ын бүлэг саналаа уламжилсан. Засгийн газар тайлбарлахдаа V ДЦС-ыг III станцыг түшиглүүлж барина гэдэг. Багануурын уурхайг түшиглэж шинэ эх үүсвэрээ байгуулна гэсэн агуулгатай УИХ-ын тогтоол бий. Нүүрснийхээ ордод ойр байж л ДЦС ашигтай ажилладаг юм. УИХ-ын тогтоолыг хэрэгж үүлэхийг АН-ын бүлэг байнга шахаж, шаардах болно. Дулаан, цахилгааны шинэ эх үүсвэрийг Улаанбаатараас зүүн тийш байгуулах хэрэгтэй. Агаарын бохирдлоо бодсон ч тэр. Газар олдохгүй бай на гэж байхгүй шүү дээ. Ч.Хүрэлбаатар сайдын хэлснийг тайлбар гэж л бид ойлгож байгаа. УИХ-ын тогтоолыг л хэрэгжүүлэх ёстой. Багануураас III ДЦС руу төмөр замаар нүүрс тээвэрлэхэд бөөн зардал, чирэгдэл болдог биз.
Го.ЭНХТӨР
URL: