ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ СОЛИОТОЙ ЭР ҮҮ, ОВОО УХААНТАЙ ЗАЛУУ ЮУ?
Дональд Трампыг өнгөрсөн сарын 29-нд Филиппийн ерөнхийлөгч Родриго Дутертетэй утсаар ярихдаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун-ыг “Цөмийн зэвсэгтэй солиотой эр” хэмээн нэрлэсэн талаар “Washington Post” мэдээлжээ. Мөн тэрээр “Бид цөмийн зэвсэгтэй галзуу хүн эрх чөлөөтэй байж байхыг зөвшөөрөх ёсгүй. Бидэнд түүнд байгаагаас 20 дахин илүү галын хүч бий. Гэхдээ бид түүнийг ашиглахыг хүсэхгүй байна” хэмээсэн гэнэ.
Харин Трамп гуравхан долоо хоногийн өмнө CBS” сувгийн “Ард иргэдэд хандах нь” хөтөлбөрт ярилцлага өгөхдөө Хойд Солонгосын залуу удирдагчийг “нас залуу, цус шингэн байхдаа засгийн эрхийг гартаа авсан, өөрийг нь дөнгөчих туршлагатай бурхинуудаар хүрээлүүлсэн ч засаглалаа алдаагүй, овоо ухаантай залуу” хэмээн магтаж байсан юм.
URL: