ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛНА

olloo_mn_1495613380_zg1Засгийн газрын ээлжит хуралдаан 15:00 цагт эхэллээ. Хуралдаанаар есөн асуудал хэлэлцэж, хоёр танилцуулгыг сонсохоор товложээ. Тодруулбал,

  • Хэлэлцээр батлах тухай (Цөмийн шинжлэх ухаан болон технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай),
  • Гадаад харилцааны сайдын айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцох тухай,
  • “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын нэмэлт зээлийн болон төслийн гэрээний тухай,
  • Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай,
  • Хэлэлцээр байгуулах тухай (Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хооронд),
  • Хөрс хамгаалах өдөртэй болох тухай,
  • Хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
  • Монгол, Хятадын экспо зохион байгуулах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж байна.
Үүний дараа орон нутагт хийсэн шалгалтын талаар болон Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.

URL:

Сэтгэгдэл бичих