НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

olloo_mn_1495609047_18716531_1267876363329881_1952128029_n_20170524011736.jpgУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам дагуу 32528 урт/м хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгож, гадна талд нь төмөр тросон хашлагаар хамгаалалт хийж байна. Мөн Чингүнжавын гудамж, Амарсанаагийн гудамж, Вокзалын арын цэцэрлэг, Хасбаатарын гудамж, Сансарын тунелын урд талын цэцэрлэг, Намнансүрэнгийн гудамж, Махатма Гандигийн гудамж Самбуугийн гудамж, Залуучуудын гудамжинд 6580 урт/м хайлаас, шар хуайсыг тарьж, ургамлан хашлагыг нягтруулан нөхөн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх төмөр замын 2 талын хамгаалалтын зурвас дотор 8000 ш улиас, 24000 ш хайлаасыг тарьж арчилж, нийтийн эзэмшлийн 98 гудамж, цэцэрлэгийн 99,1 га талбайн ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих ажлыг мэргэжлийн 82 байгууллагаар хийлгэж байна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг 3 жил тогтмол арчлах нөхцөлтэйгээр мэргэжлийн байгууллагууд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих