Хятадын “Жяо Лүн” шумбагч аппарат дэлхийн хамгийн гүн далайн ёроолд хүрчээ
Өчигдөр хятадын орон нутгийн цагаар 5 цаг 59 минутад, “Жяо Лүн” жолоочтой шумбагч аппарат Хятадын усан хилд 38 дахь удаагаа шинжлэх ухааны 3 дахь шатны судалгаа хийх ажлаа амжилттай биелүүлсэн гэнэ.
Тэд энэ удаагийн шумбалтаар дэлхийн хамгийн гүнд орших Марианы хотгорын хойд хэсэгт судалгаа шинжилгээ хийж, шумбагчид далайн гүнд бараг 9 цаг гаруй байж, 4811 метрийн далайн гүнд 3 цаг 11 минут ажилласан гэжээ.
Уг шумбагч хөлөг онгоц далайн шугам дагуу ажиглалт хийх, дээж авах ажлуудыг өрнүүлж, байгаль орчны үзүүлэлтүүдийг хэмжих бөгөөд далайн ёроолын ус, чулуу, биологи зэргийн дээж олборлож, далайн ёроолд өндөр нягтралтай видео зураг авсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн шумбалтаар базальтын дээж 26.3 кг, далайн ёроолын ус 16 литр, далайн өргөст хэмх, далайн хөвөн тус тус нэг, далайн од хоёрыг олж авчээ.
Уг шумбагч хөлөг онгоцны дарга, эрдэмтэн Цэнь Шиньхуа хэлэхдээ, энэ удаагийн “Жяо Лүн” жолоочтой шумбагч аппарат далайн ёроолоос базальтын дээж олж авсан нь Марианы хотгорын бүрдэл, бүтцийн хувирлыг судлахад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn/
URL: