Намын засаг уу Архангайн засаг уу?

16142338_264176114015975_3512401251596446790_n

Ажилтай орлоготой Архангайхан гэсэн сүрхий Лоозон уриатай засаг дарга Ц.Мөнхнасанд халаглах иргэд Архангай аймгаар бишгүй байгаа сурагтай. Тэгвэл юунд халаглаж суугааг сэтгүүлч хүний нүдээр харж, чихээрээ сонсож, бишгүй л хүмүүсийн халагласан яриануудыг дуулж сонсов. Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан сум дундын ойн ангийг татан буулгаж Ардчилсан намын нэрээр олон хүнийг ажилгүй болгож өөрийн намын сурталчилгаанд сайн гүйсэн гээд буй МОНГОЛ АРДЫН НАМЫН хэдэн нөхдийг ажилтай орлогтой болгосон ажээ. Үг үйлдэл хоёр нь холхон зөрж байна даа гэсэн иргэдийн дунд түүний сонгуульд нэр дэвшихдээ хэлж байсан. Лоозонтой уриаг одоо хүртэл хэлсээр үнэн байна энэ уриа гэж өөр хооронд хэлэлцэх хүмүүс ч басхүү байна. Ямар уриа юм бол гэж сонирхож асуувал ” БИД ХАЛНА – МАНАЙХАН ХАМТДАА АЖИЛНА” гэсэн уриа цөөн бус хүмүүсийн хэлэх болсон уриа болжээ. За энэ уриа маягийн юм яах уу болдог юм болдогоороо болоод өнгөрнө, халагдах нэг нь халагдаж, халах нэг нь халдаг жамтай дарга нарын хөтөлбөр юм хойно яах ч билээ гэж сэтгүүлч бий өөртөө шивнэн хэлнэ. Тэгвэл Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг муулах, сайлах бишгүй олон хүн Архангайгаар байгаа байлгүй дээ. Мань дарга нийлээн хэдэн сумыг “Засаг даргагүй” байлгаад байгаа сураг басхүү чих дэлсээд авлаа. Цахир, Хангай болон бусад сумдын Засаг даргийг томилон шийдвэрлээгүй байгааг харахад Архангайчуудын хэлснээр “НАМЫН ЗАСАГ ЮМ УУ АРХАНГАЙН ЗАСАГ ЮМ УУ” гэсэн ёжтой үг онигоо гэхэд онигоо биш, хувь хүний постлоод үлдсэн сэтгэгдэл гэхэд сэтгэгдэл биш сонин юм болоод байх шиг байгаа юм.

Сэтгүүлч Ч.Зэвэг

URL:

Нэр: Anonymous Огноо: 24 May 2017

За Ч.Зэвэг үсэг бичиг мэдэхгүй байж хүн муулах яах вэ! Ядахнаа зөв бичиж сур!!! Эргүү дагз минь !!!

Сэтгэгдэл бичих