Шар өвс шатааж байгаад гал алдаж байна
Хаврын хуурайшилтай холбоотойгоор өнжмөл шар өвс шатаахгүй байх, шатаасан ч битүү зориулалтын саванд шатаахыг сануулж байна. Саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд шар өвс шатааж байгаад гал алдсан хэрэг гаргасанг Онцгой байдлынхан мэдээллээ. Зуслангийн шар өвсийг шатаах гэж байгаад гал алдан 10 гаруй айлын хашаа, хоёр айлын байшин шатсан харамсалтай мэдээлэл байдаг.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: