Найман хөл, хоёр толгой, хоёр бөгстэй тугал гарчээ
Архангай аймгийн Булган суманд найман хөлтэй, хоёр толгой, хоёр бөгстэй тугал гарчээ. Тодруулбал, Малын эмч нар хагалгаа хийж, тугалыг гаргаж авсан ч гараад удалгүй үхсэн аж.
Дээрх хагалгааг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, малын их эмч С.Ганбат, малын их эмч Н.Мөнхгэрэл, Б.Түвшинжаргал, С.Дэлгэрбаяр, лаборант Ч.Бадамханд нар хийжээ. Энэ хавар мал эмнэлгийн албаныхан зургаан удаагийн кесарево хагалгаа хийсэн бөгөөд өмнөх таван хагалгаагаар эрүүл тугал гаргаж авсан байна.
Одоогоор ямар учраас гажигтай гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд малын эмч нарын хэлснээр, “Энэ төрлийн гажиг нь төрөл ойртох эсвэл ураг бүрэлдэх үеийн эсийн хуваагдлын явцад хуваагдаж чадаагүй ургууд ингэж гарах нь их байдаг” аж.
URL: