Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?

gqtuw59lceМонголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах юм. “Их гүрэнд их , дунд зэргийн улсад дунд, бага буурай улсад бага боловсрол л хаваасаг” гэсэн постууд ч явж байх юм.

Тэгвэл ер нь бидэн шиг бага буурай орнууд ямар хүнээр төр бариулдаг, ямар шалгуураар ерөнхийлөгчөө сонгодгийг зарим бүс нутгийн улсуудаас хармаар байна.

       Төр улсаа төвхнүүлээд зуун жил ч болоогүй ядуу буурай Африкчууд хүртэл ерөнхийлөгчөө сонгоход боловсролыг нь хардаг байна. Африкийн эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа 10 улсын ерөнхийлөгчийн боловсролыг жишээ болгон үзүүлье.

Бенины ерөнхийлөгч Томас Бони

Францын Орлеаны их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Мароккогийн хаан Мохаммед VI

Францын София Антиполисийн их сургуульд хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Малавигийн ерөнхийлөгч Петер Мутарика

Лондоны их сургуульд хуулийн бакалавр, Иэлийн их сургуульд хуулийн магистр болон докторын зэрэг хамгаалсан

Зааны ясан эргийн ерөнхийлөгч Аласани Уотра

Пенсильваний их сургуульд бакалавр, эдийн засгийн ухааны магистр, докторын зэргийг хамгаалсан

Кенийн ерөнхийлөгч Ухурү Кениата

АНУ-ын Амхэрст их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Улс төрд орохоос өмнө банкинд ажиллаж байв.

Этиопын ерөнхийлөгч Мулату Теском

Бээжингийн их сургуульд бакалавр болон хууль зүйн ухааны доктор

Мавританын ерөнхийлөгч Амена Гуриб

Британийн Эксетерийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Малигийн ерөнхийлөгч Ибрахим Бобакар

Түүх болон улс төр судлалын магистр зэрэгтэй

Того улсын ерөнхийлөгч Фауре Ганасингбе

Гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ хүн Парисын их сургуульд санхүүгийн менежментээр бакалавр, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан

Либерийн ерөнхийлөгч Эллэн Жонсон

АНУ-ын Мэдисоны их сургуульд санхүүгийн бакалавр, Харвардын Жон Кеннедигийн Төрийн удирдлагын сургуульд төрийн захиргааны магистрын зэрэг хамгаалсан.

Ийнхүү АНУ, Европт боловсрол эзэмшсэн эдгээр Африкийн удирдагчдаас харахад л улс орнууд ядуу буурай гэлтгүй төрийн тэргүүнээ өндөр шалгуураар сонгодог байна. Монголчууд бид тэгвэл Африкийн улсуудаас дор орно гэж арай байхгүй байлгүй дээ.

Ц.Ану


URL:

Нэр: uka Огноо: 24 May 2017

Өнгөлөг ирээдүйн төлөө бидний сонголт чухал, түүний өмнө хувь хувьдаа яг аль нь зөв бэ гэдгийг тунгаана биз..

Нэр: Ganaa Огноо: 24 May 2017

Busad uls ornoos yugaaraa dutxawdee adilxan l bolowsroltoi xvneee songotsgooy

Нэр: Nandia Огноо: 24 May 2017

Bolowsrolgvi xvniig songosnoor bidend sain zvil gj yu bxawdee saixan ireedvig xamtdaa bvteetsgeey

Нэр: Onon Огноо: 24 May 2017

unu margaashaa harj songoltoo hiihgui bmaar bn

Нэр: GERELT Огноо: 24 May 2017

Hariin ulsiin har shar tuuhuud yah ve. ene uls orong ood ni tatah hun bidnii songoltond bgaa zov zuitei songolt hiigeere ard tumeen

Сэтгэгдэл бичих