Монгол иргэдээс Гадаадын хоёр этгээд уучлал иржээ
Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр Улаанбаатар хотын төв талбай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна ил задгай бие засаж олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан гадаадын хоёр иргэний талаарх мэдээллийг эх сурвалжууд хүргэсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс зөрчил гаргасан этгээдүүдийг эрэн сурвалжилж захиргааны хэрэг бүртгэлт хийж шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл гадаадын хоёр этгээд байцаалт өгөхдөө бид хоёр хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах гарзар олоогүй нь улмаас ийм үйлдэл гаргасан. Бид өөрсдийн гаргасан энэ үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт хүсэж байгаагаа цагдаагийн байгууллагаар дамжуулан иргэдэд уламжилж өгнө үү хэмээжээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: