Ц. Нямдоржийг огцруулах дараагийн хүсэгчид
ХЗДХ сайд Ц. Нямдоржийг огцруулах санал сүүлийн арав гаруй хоногт өдөр бүр хүргүүлсээр байгаа. МАХН болон тус намын харьяа ТББ- ууд өдөр бүр энэ асуудлыг хөндөж тавьж байгаа бол энэ удаад Хохирогчдын нэгдсэн холбооноос мөн энэ асуудлыг гаргаж тавьж байна. Тус холбоо нь хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос эхлээд Хонгор сумын иргэд, МИ 8 осолоор амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн, 7 сарын 1-ний хохирогчид болон Вако орон сууцны захиалагчидаас бүрддэг. Тэд энэ асуудлаар одоо 11.00 цагт дэлгэрэгүй мэдээллийг өгөх юм байна. Энэ асуудал нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн Хууль зүйн байнгын хороон дээр өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотой гэнэ.
Ц. Нямдорж сайдын толгойлдог Монголын шүүх, батлалцдаг хууль нь үнэхээр шудрага байсан бол Хохирогчдын нэгдсэн холбоонд нэгдээд байгаа иргэдийн асуудал ч нааштайгаар шийдэгдэх байсан хэмээн дээрх иргэд үзэж байгаа юм.
Г. Туяа
URL: