Нэвтрүүлэгч Д.Одзаяа магистрын зэрэг хамгаалжээ

9411

Монголын олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч  Д.Одзаяа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний орчуулагч, гадаад харилцааны менежерийн ангийг төгссөн.

Тэрбээр  МҮОНТ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажиллан тус телевизийн нүүр царай болж яваа билээ. Тэгвэл Д.Одзаяа төгссөн  сургуулийнхаа”Сэтгүүл зүйн” магистрын ангид суралцан төгсөж,  хонхны баяраа тэмдэглэж байгаа аж.

Нэвтрүүлэгч бүсгүй сургуулиа төгссөн сэтгэгдлээ цахим хуудаснаа ийн бичжээ.

“Анх л сургуулиа төгсөөд, сэтгүүл зүйн талаар “А” ч ойлголтгүй очиж байхад минь өлгийдөн авч, мэдээ сурвалжлаганд явуулан, маш их зүйлийг зааж сургасан сэтгүүлчид, найруулагчид, техникчид, зураглаачид, жолоочид, удирдлагууд, нэвтрүүлэгчид гээд МҮОНТ-ийн ”Монголын Мэдээ Агентлагийн” хамт олондоо үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Мiss.mn


URL:

Сэтгэгдэл бичих