Зах дээрээс авсан бөгж үнэд хүрнэ

f00f0ac1adeae287greatТун удахгүй Sotheby’s дуудлага худалдаан дээр 10 фунт стерлингээр худалдаж авсан, 26,27 карат жинтэй бриллиантан шигтгээтэй бөгжийг тавихаар болжээ. Энэ бөгж 350 мянган фунт стерлингийн үнэ хүрэх төлөвтэй байна. Үнэт чулууг эзэмшигч эмэгтэй энэ бөгжийг 30 орчим жилийн тэртээ Лондон хотын хар зах дээрээс худалдаж авчээ.

XIX зууны үеийн хэв загварын бүтээц үнэт чулууны өнгийг гялтгануулаагүй учраас эмэгтэй жинхэнэ бриллиантан шигтгээтэй бөгж гэдгийг нь мэдээгүй аж. Саяхан үнэт эдлэлийн үнэлгээчнээс бөгжнийхөө үнэ цэнийг олж мэдээд эмэгтэй дуудлага худалдаа зохион байгуулагчдад ханджээ. Дуудлага худалдаа ирэх сарын 07-ны өдөр болох юм.
Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих