Сонгинохайрхан дүүрэгт онц ноцтой хүний амь настай холбоотой хэрэг гарчээ

3fa16ae90b654561original

Ойрын өдрүүдэд айдас дагуулсан, сэтгэл сэртхийм хэргүүдэд их болсонг цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Нарангийн энгэрийн задгай гэх газарт хүн амины ноцтой хэрэг гарч, нэг гэр бүлийн 4 хүн амиа алджээ. Мэдээллийг тодруулан хүргэвэл 40 орчим настай Х гэгч нь 4,6,11 настай гурван хүүхдээ 38 настай эхнэрийн хамт онц хэрцгийгээр хөнөөгөд эцэстээ өөрийн амиа егүүтгэсэн байна. Тэдний том хүүхэд болох 16 настай охин амь бултарч цагдаагийн байгууллагад хандсан ажээ. Хэргийг одоогоор СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа ажээ.

Сэтгүүлч Ч.Зэвэг

URL:

Сэтгэгдэл бичих