Умаа хум толгой буюу Соёмботой уулыг ухаад эхэлчихэж

1hukg5dn044j2hik4s5ao85tv2Умаа хум толгой буюу бидний нэрлэж заншснаар Соёмботой уулын бэлгийг ухаж эхэлсэн талаарх зураг нийгмийн сүлжээнд хурдацтай тархаад байна. Зурагнаас харахад уулын нэлээд хоногийн өмнөөс ухаж эхэлсэн бөгөөд гадуур нь хашаа татжээ. Үүний харсан иргэд ” Богд уулаа бойтогоороо өшиглөнө гэдэг зүйл болж байна” хэмээн бухимдацгааж байна.

Түүхийг сөхвөл Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар дээр дурьдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш Умаа хум толгой гэх болжээ. Тухайн үедээ умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэнэ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг соёмбо толгой гэх болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих