МАНЧЕСТЕРЫН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ДЭЛБЭРЭЛТ БОЛСНЫ УЛМААС 19 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
МАНЧЕСТЕР. /ВВС/. Их Британийн Манчестер хотод террорист халдлага болсны улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн шархаджээ.
Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд Америкийн поп дуучин Ариана Гранде тоглолтоо хийсний дараа буюу орон нутгийн цагаар өчигдөр оройн 22:35 цагт дэлбэрэлт болсон байна.
Чухам юуны учраас дэлбэрэлт болсон нь тодорхойгүй байгаа хэдий ч Их Британийн Терроризмтой тэмцэх газар мэдэгдэхдээ “террорист халдлага байж магадгүй” гэв.
Манчестер хотын цагдаагийн газар хохирогчдын ар гэрийнхэнтэй холбоо барихаар ажиллаж байна.
Дэлбэрэлт болсон газрын ойролцоогоос сэжиг бүхий төхөөрөмж олдсон гэж цагдаа нар ВВС телевизэд мэдэгдсэн аж.
Манчестерын цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний танхимд дэлбэрэлт болжээ.
Г.Доржханд
Монцамэ
URL: