Архангай аймгийн Өгийнуур суманд халдваргүйжүүлэлт хийгдэж дууслаа

122704

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Мал эмнэлэг үржлийн газрын 84 тоот зөвлөмжийн дагуу Архангай аймгийн Өгийнуур суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан халдваргүйжүүлэлт хийлээ.

Өвчний голомттой бүс нутгийн хашаа хороо, уст цэг, малтай харьцахад хэрэглэж байсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, өвөлжөө, хаваржаа, устгалын цэгийг халдваргүйжүүлсэн байна.

Халдваргүйжүүлэлтэд  Өгийнуур сумын Өгий багийн 38 өрхийн 5930м², Орхон багийн 47 өрхийн 8680м² хашаа хороо, өтөг бууц хамрагджээ.

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих