П.Даш хэлмэгдсэн үү
Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Дашийг АТГ хэлмэгдүүлсэн байж магадгүй баримтууд олдлоо.
Шатахууны зах зээлийн үнийн судалгаа хийдэг 5 байгууллагын 9 судалгааг харьцуулахад АМГТХЭГ-ын 2008 оны 9-2115 тоотод байгаа үнээс бусад нь хоорондоо адил байна.
Газрын тосны газар 2011 оны 1-1178 тоотоороо “2008 оны 9-2115-д дурдсан доллараар илэрхийлсэн үнэ эргэлзээтэй байна. гэж 9-2115 тоотод байгаа үнэ худал болохыг баталжээ.
д/д |
Эх сурвалж |
А-80 бензины 1 литрийн үнэ /төгрөгөөр/ |
Дизел түлшний 1 литрийн үнэ /төгрөгөөр/ |
1. | АМГТХЭГ
2007 оны 3-6711 |
730-760 | 865-910 |
2. | АМГТХЭГ
2008 оны 9-2115 |
588-654 (Тн/$ -ийг Л/Ґ-т шилжүүлсэнээр) | 693-751(Тн/$ -ийг Л/Ґ-т шилжүүлсэнээр) |
3. | Газрын тосны газар
2009 оны 2-103 |
730-760 | 865-910 |
4. | Газрын тосны газар
2009 оны 1-694 |
730-735 | 865-910 |
5. | НИК ХХК
2009 оны 1/49 |
720-760 | 850-900 |
6. | Газрын тосны газар
2010 оны 2-1127 |
730-760 | 865-910 |
7. | Үндэсний статистикийн хороо
2011 оны 3-1/640 |
720-736 | 865-910 |
8. | Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
2011 оны 3/816 |
730-760 | 865-910 |
9. | Газрын тосны газар
2011 оны 1-1178 |
2008 оны 9-2115-д дурдсан доллараар илэрхийсэн үнэ эргэлзээтэй тул | бусад албан тоотод дурдсан үнэ бодитой болохыг мэдэгдэж байна. |
Газрын тосны газар 2011 оны 1-1178 тоотод “Иймд бусад албан тоотод дурдсан үнэ бодитой болохыг мэдэгдэж байна.” гэcээр байхад бусад албан тоотоор ирүүлсэн судалгааг мөрдөөгүй, АМГТХЭГ-ын 2008 оны 9-2115 тоотод байгаа үнэтэй харьцуулж зөрүү гаргажээ.
Хэлмэгдүүлэн ялласан баримтаас:
ОБЕГ нь хуулийн дагуу харьцуулалт хийж, хамгийн бага үнийн санал өгсөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж:
Дарга П.Дашийн баталсан 2005 оны 12 сарын 23-ны 005/134 тоот гэрээгээр Импортын үрийн улаан буудайн 1-р репродукцын үр тонн тутмыг нь 310 мянган төгрөгөөр,
Дэд дарга А.Даваасүрэнгийн баталсан 2006 оны 8 сарын 8-ны 64 тоот гэрээгээр импортын улаан буудайн 1-р репродукцын үр тонн тутмыг нь 307 мянган төгрөгөөр тус тус худалдан авчээ.
Гэтэл:
ХХААХҮ-ийн яам “…импортоор худалдан авах үрийн будааны үнийг манай яам тогтоодоггүй” гэдгээ мэдэгдсээр байтал АТГ “ХХАА-н яамнаас тогтоосон үнээс өндөр үнээр худалдан авсан” гэжээ.
АТГ ХХААЯ (тухайн үеийн нэрээр)-аас газар тариаланг дэмжих зорилгоор тариаланчдад хөнгөлттэй үнээр борлуулсан 2-3-р репродукцийн үрийн будааны үнэ 290 мянган төгрөг байсныг ОБЕГ-ын худалдаж авсан импортын 1-р репродукцын үрийн будааны үнэтэй харьцуулан 142 сая төгрөгийн зөрүү гаргаж Дашийг ялласан байна.
URL: