ДЭЛХИЙН УДИРДАГЧДЫН БОЛОВСРОЛ

evluuleg-000000000000000АНУ-ын Ерөнхийлөгчөөр 43 насандаа сонгогдсон Жон Кеннеди “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түвшин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүй хойч үедээ чухал хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улс орныг удирдан залагч хүмүүс өөрсдөө боловсрол өндөртэй байх ёстой” хэмээн хэлсэн байдаг. Ганц Ж.Кеннеди ч биш олон улсын судлаач, мэргэжилтнүүд тухайн улс орныг гадаадад төлөөлдөг улс орны тэргүүнд тавигдах хамгийн чухал шалгуур нь боловсролын түвшин гэж үздэг аж.

Олон улсын судлаач, мэргэжилтнүүд дэлхийн хүчирхэг гүрний нэг АНУ болон хамгийн баян орны нэг Сингапурыг хөгжилд хүргэсэн нэр нөлөөтэй улс төрчдийн боловсролын түвшинг судалж үзэхэд АНУ-ын түүхэнд тодорсон 44 Ерөнхийлөгчийн 34 нь коллеж болон түүнээс дээш боловсролтой, 80 хувь нь өндөр боловсрол эзэмшсэн, 32 хувь нь доктор, профессор цолтой байна. Цөөн жишээ дурдахад, 1901-1909 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Теодор Рузвельт Харвардын их сургуулийг төгссөн бол 2009-2017 онд засагласан Барак Обама Харвард болон Колумбын их сургуулийг дүүргэсэн. 1913-1921 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Нобелийн энх тайвны шагналт Вудро Вильсон Принстоны их сургуулийг төгсөж улмаар Жонс Хопкинсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байжээ.

anu-3-300x130 Дэлхийн удирдагчдын боловсрол

Өнөөдөр Америкчууд Ерөнхийлөгч болох хүндээ

  • Хууль, эрх зүйн өндөр мэдлэг
  • Түүхийн тухай мэдлэг
  • Улстөрийн онолын мэдлэг
  • Өндөр боловсрол эзэмшсэн байх
  • Цэрэг, армийн тухай мэдлэг
  • Гадаад харилцааны мэдлэг
  • Бусдыг удирдан, манлайлах чадвартай байх зэрэг шалгуурыг тавьдаг юм байна.

Дэлхийн хамгийн баян орнуудын нэг Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам мөн л Сингапурын их сургууль, Аделаид их сургууль, Массачусетсийн технологийн институтийг төгссөн байна. 63 жижиг арлаас бүтдэг Сингапур Монгол Улсын нутаг дэвсгэрээс 2000 дахин жижиг газар нутагтай, 4.5 сая хүн амтай. Энэхүү жижиг улсыг 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь баян орон болтол хөгжүүлсэн гавьяатай хүн нь Сингапур улсыг үүсгэн байгуулагч, Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Ю юм.

111111111111111111-300x130 Дэлхийн удирдагчдын боловсрол

Тэрээр 1950 онд Их Британийн Кэмбрижийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж ирээд байгалийн баялаг байтугай ундны ус ч үгүй, оршин суугчдын ихэнх нь хятадууд боловч Малайз, Энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн, Английн колони байсан жижиг арлыг хөгжүүлсэн байдаг. 1959 онд Сингапурын Ерөнхий сайдаар томилогдмогцоо ажлын байр тасралтгүй нэмж, хүн амынхаа амьдралын түвшинг дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж ирсэн түүхтэй.

АНУ болон Сингапурын дээрх түүхийг болон улс орны жишгийг судалдсан олон улсын мэргэжилтэн шинжээчид тухайн улс орныг удирдан залж байгаа, олон улсын хэмжээнд улс үндэснийхээ нүүр царай болдог энэхүү Төрийн тэргүүн хэмээн албан тушаалын эхний шалгуурт гарцаагүй боловсролын түвшин орно гэдэг дээр санал нэгдэх болжээ.

Ирэх сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Өөрөөр хэлбэл бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, олон улсад эх орноо төлөөлөх Монгол Улсын нэрийн хуудсаа монголчууд сонгох гэж байгаа. Энэ удаа Ерөнхийлөгч гэж хэн бэ гэдгийг сануулах үүднээс Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлээс цөөн хэдэн заалтыг дор дурдав.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрхтэй.
  • Гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй.
  • УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс Олон улсын гэрээ байгуулах эрхтэй. Уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрхийг олгох эрхтэй.
  • Улсын нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх, захирамж өгөх эрхтэй. Гэхдээ онц буюу дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална. Ерөнхийлөгч Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байна.

Энэ бүгд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хэмжээний эрх мэдэлтэй, ямар чухал албан тушаал вэ гэдгийг харуулах аж. Харин Монгол Улсын нэрийн хуудас болохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын түвшин ямар вэ? Ийм харьцуулалтыг сонгогчид тавих эрхтэй. Нэр дэвшигчид ч хариулах ёстой билээ.

mongol-1-300x130 Дэлхийн удирдагчдын боловсрол

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 1964.07.19-нд төрсөн. 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон Улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн. 1988 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: 1963.03.03-нд төрсөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 1970.07.30-нд төрсөн. 1989-1991 онд Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетад сурч байсан. 1991-1994 онд Кемерово хотын уул уурхайн их сургуулийг Геофизикийн ухааны магистрт сурч байсан. 1994-1998 онд Хамерсмит Вест Лондон коллежийг НND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан.

Намтрыг гүйлгэн харвал ийм мэдээллүүд урсаж байна. Улс орны амьдралыг залж, нийгмийг удирдан чиглүүлэхийн тулд өөрийн гэсэн боловсрол эзэмшсэн байх ёстой. Бас эзэмшсэн мэргэжил, мэдлэгийн давуу тал, ажлын дадал чухал байх. Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Төр, нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хувь заяаг хариуцдаг төрийн бодлого алдагдахад нийгэм хэрхэн уруудан доройтож байгааг сүүлийн жилүүдэд монголчууд хангалттай харсан. Гашуун үр дүнг нь хамтдаа амсаж явна. Өнөөдөр бидэнд төсөл хөтөлбөрөөс мөнгө цавчиж, зөвхөн өөрийгөө бодсон биш төр барих арга барилаа мэддэг, бодлогоо боловсруулдаг, нийгмийн хүчийг шийдэх ёстой асуудалд зангидаж чаддаг, эх орон гэсэн ард түмнээ гэсэн сэтгэлтэй Ерөнхийлөгч хэрэгтэй билээ.

Эх сурвалж:

Өглөөний сонин


URL:

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Ер нь улс орны ерөнхийлөгчид гэдэг хүн өндөр боловсролтой байх ёстой

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Manai mongold ner dewshij bgaa 3 hunii 1 n l deed bolowsroltoi baih jisheenii. Bolowsroltoig n l demjnee

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Улс орныг удирдах хүн мэдээж тал бүрийн мэдлэгтэй бүх яамдуудруу хөрвөж ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол 8-р анги төгссөн хүмүүс бол ёстой худлаа шүү. Худлаа эх оронч дүр эсгэгчид

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Ер нь америкчууд шиг тал бүрийн мэдлэгийг нь шалгадаг тэгээд дүгнэлтээ гаргадаг болчвол ч

Нэр: Anonymous Огноо: 22 May 2017

хха энэ баттулга арай бишээ өөрийгөө одоо ямар хүмүүстэй зүйрлээд бган

Нэр: зочин Огноо: 22 May 2017

энэ 3 хүнээс арай гайгүй нь л энхболд юмуу даа мэдлэг туршлагатай

Нэр: зочин Огноо: 22 May 2017

баттулга бол лай л бна хха өөрийгөө одоо юу гэж бодоод бган арай дэндүү юмаа

Нэр: зочин Огноо: 22 May 2017

10 жилийн боловсролтой хүн ерөнхийлөгч болно гэдэг байж боломгүй юм энэ жилийн сонгууль юу л болох гээд бна даа

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Женко өөрийгөө 3 хэлтэй гэж шал худлаа их сургуульд ч сураагүй хамгийн дээд тал нь 1 сар л суусан гэж өөрөө хэлж бна лээ

Нэр: зочин Огноо: 22 May 2017

ХӨГЖЬЕ ГЭВЭЛ ДЭЛХИЙН ЖИШГИЙГ ДАГА

Нэр: Зураач Огноо: 22 May 2017

Зүгээр л зургаа зураад явдаа дэмий юм хийж байхаар. энэ 2 нөхөр их барьцгүй хүмүүс байна шүү. сурж байсан сурж байсан, сольсон сольсон хаха

Нэр: :D Огноо: 22 May 2017

Soliotoi ain haha. Zger biznessee urgujuuleed uls ih orondoo huvi nemree oruulaad yvahgui yah ged baidiin. bosood helhed ZGER L FENG shuu biluu teriigee hiiged yvj bval taarna

Нэр: зочин Огноо: 22 May 2017

энэ нэр дэвшигчиддээ хяналт тавьдаг хууль гаргавал таарна.Одоо бүүр дуртай нь нэр дэвшиж байна.Бүүр 2 нь боловсролын доголдолтой байх гэж дээ.Ийм байхад улс орон маань яаж дэлхийн улс оронтой дүйцэх юм бээ??

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Боловсролтой ерөнхийлөгчөө сонгоно оо

Нэр: Hun Огноо: 22 May 2017

HAmgiin turuund er n ger buliin bolovsrol tuhain huniii hunuujil zereg mun ulsaa hairlah setgel itgel unemshil bolon bolovsrol gj bodoj bn getel edgeer humuusin bgaa bdl uneher hereg alga

Нэр: Zorig Огноо: 22 May 2017

arai neg n bolovsroltoi ger bul n tohitoi tuhtaig n l songodog bhdaa odoo

Нэр: Anonymous Огноо: 22 May 2017

Enkhbold gua l arai buuri suuritai, tuluv tuvshin, tuushtai hun ymuudaa

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Чамаас бүх эд хөрөнгийг чинь авч дууслаа.Чамд юм үлдээгүй.Гэж бодож байтал би чиний боловсрол мэдлэг ухааныг авч чадахгүй юм байна.Эд хөрөнгөөс илүү эрдэм мэдлэг чухал.

Нэр: зочин Огноо: 22 May 2017

Монгол улс сөнөж байгаа юс байлгүй дээ оюуны хоосрол

Сэтгэгдэл бичих