Мал төллөлт 74.5 хувьтай байна

olloo_mn_1461114298_tul1

Мал хорогдлын хувьд улсын хэмжээнд 459.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.75 хувийг эзэлж байна. Нийт хээлтэгчийн 74.5 хувь буюу 19.5 сая хээлтэгч төллөсөн байна. Тодруулбал, 19.2 сая төл төллөж, гарсан төлийн 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс 50.8 мянган ботго, 394.2 мянган унага, 742.0 мянган тугал, 10.0 сая хурга, 8.3 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 900.0 мянгаар нэмэгдлээ.

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих