ЕРӨНХИЙ САЙД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжийн тариан талбайд очиж, хаврын тариалалтын явцтай танилцана.Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны даваа гарагт Булган, Орхон аймагт ажиллаж, хоршоо болон ногоочдын бүлгийн тариаланчидтай уулзаж, төмс, хүнсний ногоо болон үр тарианы тариалалтын явцтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: