Хөлөө ачиж суух нь таны эрүүл мэндэд ингэж муугаар нөлөөлнө
Хөлөө ачиж удаан суухад хөл бадайран жирвэгнэдгийг хэн бүхэн мэднэ. Хөлөө ачиж /давхарлан/ суух нь нуруу, өвчуүний ясанд өгөх даралт жигд бус, тэнцвэргүй болсноос нуруугаар өвддөг болдог байна. Тэрчлэн хөлийн булчингийн цусны эргэлтийг хаан саатуулснаас хөл бадайрч венийн судасны үрэвсэл, цусны бөглөрөл, түгжрэл үүсч болно. Иймд энэхүү муу зуршлыг орхин хоёр хөлөө тэгш зэрэгцүүлэн тавьж суух нь хамгийн тохиромжтой.
Мөн тэгш л сууж байвал сайн гэж зарим хүмүүс боддог. Гэтэл хүн нэг дор удаан суух (3 цагаас дээш) шаардлагатай болбол 90 градус тэгш хэмтэй сууж болохгүй. 130 градус хойшоо налуу суух шаардлагатай байдаг хэмээн эмч нар зөвлөж байна.
2. Зүрхний өвчин үүсгэх эх үүсвэрийн нэг
Хөлөө ачиж сууж болохгүйн өөр нэг шалгтаан бол нэг өвдгөө нөгөө дээрээ тавьсан хүний хөл зүрх рүү цусыг их хэмжээгээр шахаж эхэлдэг. Улмаар зүрхнээс гадагшлах цусны хэмжээ ч хэвийн байхаа болино.
3. Булчингийн жигд бус байдал бий болно
Мөн байнга хөлөө ачиж суудаг хүний гуяны гадна болон дотор талын булчингийн хөгжил ижил тэнцүү байхаа больдог. Гуяны гадна талын булчин урт, дотор талын булчин богино болж эхэлнэ. Хөлөө ачиж суух үед нурууны үенүүд дээр ирэх даралтын хэмжээ өөр өөр байдаг ажээ.
4. Хөлний судасны өвчлөл үүсгэнэ
Тэрчлэн хөлийн булчингийн цусны эргэлтийг хаан саатуулснаас хөлний судасны үрэвсэл, цусны бөглөрөл, түгжрэл үүсгэдэг. Иймд энэхүү муу зуршлыг орхин хоёр хөлөө тэгш зэрэгцүүлэн тавьж суух нь зохилтой.
5. Цусны даралттай болно
2010 онд явуулсан нэгэн судалгаагаар хөлөө ачиж суух нь хүний биений цусны даралтыг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоосон. Цусны даралт ихэссэнээр мэдээж бусад эрхтний хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ.
Ихэнх хүмүүс ямар нэг зүйл бодолгүй нэг л мэдэхэд хөлөө ачаад суучихсан байдаг. Ингэж суух нь догь бас дэгжин харагдуулдаг гэх хүмүүс ч бий. Гэсэн ч хөлөө ачиж суух нь хүний эрүүл мэндэд ямар их хор нөлөөтэйг мэддэг хүн цөөн.
URL: