MCS компани Монгол брэнд гэх СЭНГҮР-ийг Оросоос оруулж ирж, иргэдийг 10 жил хуурсан уу?

35a3da_Sengur_WBA_RGB_x8001-1-768x480MCS компани 2007 оноос хойш 10 жилийн туршид Монголчуудыг хуурч мэхэлсэн байж болзошгүй байна. Учир нь 2007 оноос зах зээлд худалдаалагдаж эхэлсэн Үндэсний брэнд гэх тодотголтой  СЭНГҮР шар айраг нь Хятад улсын түүхий эдээр, ОХУ-д үйлдвэрлэгдэн, манай улсад орж ирдэг гэх мэдээлэл байгаа юм.  Уг нь Сэнгүр нь  үйлдвэрлэлийн удирдлагын ISO 22000:2005, чанарын удирдлагын  ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг дэлхийн зиндааны чанартай шар айраг гэх мэдээллийг MCS  компанийн маркетингийн албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч ирсэн. Монголчууд ч тэрэнд нь итгэж 10 жил ууж хэрэглэж иржээ.

Үнэн хэрэгтээ бол Сингапурын Tiger шар айргийг үйлдвэрлэдэг хэдэн хужаа нар MCS компанитай хамтран шар айраг үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан талаар хэвлэлүүд ч бичиж нийтэлж л байсан. Гол нь тэд жинхэнэ монгол брэндийг бий болгочихлоо гэж худлаа баахан хүмүүсийг хошгируулж өдийг хүрсэн  үү гэдэг асуудал анхаарал татаж байна.

Сэнгүр шар айргийг рекламдахдаа жинхэнэ монгол хөрсөнд ургасан зөрөг цэцэг тэргүүтнээр үйлдвэрлэсэн, Их Эзэн Чингис хааны ундаалж явсан Сэнгүр горхины нэрээр нэрлэгдсэн, амт гэж хачин сайхан зөөлөн, дээд зэргийн таашаалыг мэдрүүлнэ гээд байдаг ч, үнэн хэрэгтээ тэс өөр юмаар хэрэглэгчдийг угжаад байсан юм биш байгаа!

Одоогоос 3 жилийн өмнө Сэнгүр шар айрагтай холбоотой анхаарал татсан нийтлэл мэдээлэл гарч байсныг энэ дашрамд эргэн сануулъя. Тухайн мэдээллээс иш татахад “Саяхан иргэн Б худалдаанд гараад буй хоёр литрийн бор хуванцар савтай “Сэнгүр” шар айргийг худалдаж аваад байдал нэг л биш болохыг мэдэрсэн гэнэ. Бөглөөг нь мулталж буйдан дээрээ суугаад уг ундаанаас тамшаалан уувал амт нь нэг л биш байсан аж. Мань эр 20-иод жилийн тэртээ ганзагын наймаанд явж байхдаа Орост тийм амттай гашуувтар шар айргийг гүзээлж явсан учраас тэр үе түүний санаанд шууд буусан байна. Гайхан харвал шар айрагны шошгон дээр “Жинхэнэ монгол шар айраг” ОХУ-ын Санкт-Петербург хотноо савлагдсан болох нь тодорхой болжээ. Иймээс түүний сониуч зан хөдлөөд лавшруулан судласан гэнэ. Тэгтэл үнэхээр л MCS Asia Pacific Brewery LLC компанид шар айргийг том хуванцар саванд савлах бололцоо, төхөөрөмж байдаггүй нь илэрсэн аж. Тэгэхээр мань хүн харь орны хаана ч юм савлагдсан сэжигтэй ундаа уучихлаа хэмээн ихэд цэрвэн болгоомжилсон байна. Удаа ч үгүй байтал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх компанийн үйлдвэрт жоом бэлчиж байна гэх мэдээлэл гарч, хөөрхий залууг муурч унагаах шахсан гэнэ. Тэрбээр хэрэглэгчдийг хуурч мэхлэн, гомдоож байгаа тус компанийн талаар судалж үзтэл саяхан Европын алдарт Heineken брэндийг үнэ цохин худалдаж авсан хужаа нарын охин компани болсныг нь олж мэджээ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч гэгдээд байгаа компанийн 55 хувийг хужаа нар авч, монголчууд тэдэнд хууртсанаар асар их хэмжээний хөрөнгө мөнгө гадагшлах үүд хаалга нээгдсэн байна. Энэ хэрээр хэрэглэгчдийн итгэл алдарч эхэлсэн аж. Шар айраг савлах цех, тоног төхөөрөмж зэрэг дээр нь бор гонжоомтой залуус гүйлдсэн гэх шуум дэгдсэнээр тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд хааж байсан билээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Тэгвэл өдгөө хэвлэлүүдээр гарч буй мэдээллээс шууд ишлэн хүргэхэд  “MCS-ийн шар айргаа хариуцсан охин компани болох “MCS Asia Pacific Brewery” нь чухамдаа шар айрагныхаа дийлэнхийг гаднаас оруулж ирдэг төдийгүй бүр Орост савладаг аж. Хамгийн гол нь, MCS–ийнхэн “Сэнгүр” шар айргийг сурталчлахдаа, эх орны цэвэр хөрсөнд ургасан амуу будааг, зөрөг цэцгийн хандаар исгэж, өөр юу ч билээ олон орцыг нь дурдаж, улмаар ISO 22000:2005, чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг тухайгаа яруу тодоор танилцуулдаг. Гэтэл ганцхан сард л гэхэд 700 тонн амуу соёолжийг шар айрагны түүхий эд хэмээн хилээр оруулж иржээ. Мэдээж хүлээн авагч нь “MCS Asia Pacific Brewery” бол илгээгч нь БНХАУ-ын “Cofco Malt /Dalian/” компани гэнэ. Үүнээс үүдэж үндэсний хамгийн том үйлдвэрлэгч хийгээд экспортыг дэмжигч “MCS” групп хэрэглэгчдээ хуурсан уу гэх асуулт урган гарч ирч байна… Баримтаас харахад, тус бүр зургаан ширхэг хуванцар савлагаатай /нэг бүр нь 2.3 литр/ “Сэнгур” /Оросоор ү үсгийг у-гаар бичсэн/ шар айраг Оросын “ООО Объединенные пивоварни Хейнекеи” үйлдвэрээс “MCS Asia Pacific Brewery” компанид хаяглагдан ганцхан сард л гэхэд 5264 боодолтойгоор хилээр орж иржээ. Үүнийг нийт хэмжээгээр нь тооцвол 72643 литр “Сэнгүр” шар айраг үндэсний гэх шошго наалган, зах зээлд гарахаар Монголд оруулж ирсэн гэсэн үг. Энэ хоёр компанийн гэрээний дүнг ам.доллараар илэрхийлэхэд 879 мянга буюу хоёр тэрбум гаруй төгрөг болж байна. Эндээс харахад, жинхэнэ “Монгол” шар айраг маань ч жинхэнэ биш л болж таарч байна. Том хэмжээгээр тооцоход, зургаахан сарын хугацаанд нийт 155 мянга 600 боодол “Сэнгүр” пиво хойд хөршөөс орж ирсэн ба эцсийн дүн нь 2.2 сая литр орчим болж байна” хэмээн бичсэн байгаа юм.

Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс үзэхэд М-Си-Эс компани Сэнгүр гэх шар айргаа үнэхээр үндэсний брэнд мөн эсэхийг бүрэн дүүрэн баталгаажуулахгүй бол горьгүй нь. Хэрэглэгчдийг хуурч мэхлэх замаар хол явахгүй тул үнэнээ хэлээд явсан нь бараг өлзийтэй биз. Иргэд, хэрэглэгчдэд зөв сонголт хийх боломж олгох хэрэгтэй шүү дээ. Хятад, Орост  юугаар ч юм үйлдвэрлэсэн шар бор өнгийн шингэнийг СЭНГҮР гэх шошготой  лаазанд савлачихаад, тэрийгээ ҮНДЭСНИЙ БРЭНД гэж сурталчилдаг уу, эсвэл… Эл асуултад хариулт өгөхийг М-Си-Эс компаниас шаардах эрх хэрэглэгчдэд бий гэдгийг хэлье!

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 May 2017

Чи бид нарын өмнөөс гомдол мэдүүлчихээч дээ

Нэр: Anonymous Огноо: 21 May 2017

Огноо: 2014/1/15 15:13:48 мэдээгээ өнөөдөр ахиад хуулаад тавьдаг нь ямар учиртай вэ?

Сэтгэгдэл бичих