Д.Ганхуяг АХХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов

Ардчилсан Хүчний Холбооны 2017 оны ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Энэ хурлаар Ардчилсан хүчний холбооны шинэ удирдлагыг сонгосон байна.

9363

Тус холбооны Ерөнхийлөгчөөр АН-ын дарга С.Эрдэнэ ажилладаг байсан. Харин тэрбээр энэ албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

 

“Ардчилсан Хүчний Холбоо” ТББ бол нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага гэсэн статустай бие даасан байгууллага бөгөөд аль нэг намын тэр дундаа Ардчилсан намын фракц, жигүүр биш” гэдгийг С.Эрдэнэ тодотгожээ.
2009 онд “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр нь Зандаахүүгийн Энхболд сонгогдож байжээ. Түүний дараа 2014 оноос С.Эрдэнэ Ардчилсан Хүчний холбооны Ерөнхийлөгчөөр ажиллажээ.


URL:

Сэтгэгдэл бичих