Бодит болон зохиомол секс дуулианууд

Өнгөрсөн ням гаригт Лондон хот­ноо Дэлхийн мисс 2011 тэмцээн болж өнгөрснийг бүгд санаж бай­гаа. Ямар ч тэмцээн бодит эсвэл зо­хио­мол дуулиангүйгээр болдоггүй. Тэм­цээний шигшээгийн өмнө “Латвийн мисс” Алиса Мишковская багагүй бухимд­жээ. Интернээр fitnes.lv. сай­таас авсан түүний эротик гэрэл зургуудыг тараасан байлаа. Гэхдээ тэмцээн зохион байгуулагчид  түүнийг тэмцээнээс хассангүй өнгөрөв. Алиса Мишковская “Спортын мисс” гэсэн завсарын тэмцээний ялагч байсан юм.

Арваннэгдүгээр сарын 6-нд Өмнөд Солонгост  Miss Asia Pacific World гэсэн нэр хүндтэй тэмцээн явагдсан байлаа. Франц эмэгтэй Флорима Требер ялсан энэ тэмцээн бас л дуулиан дэгдээсэн байлаа.  Зохион байгуулагчид нь тэмцээнд ялагдагсдын нэг нь хорслоо тайлан худлаа ярьж уг дуулианыг өдөөсөн гэж үзэв. Өмнө мэдээлж байснаар Уэльсийн мисс 19 настай Эми Уиллертон эх орон­доо ирээд тэмцээн зохион бай­гуулагчдийн зүгээс сексийн шахалт дарамт үзүүлсэн гэж мэдэгдсэн юм. Тэмцээн зохион байгуулалт муутай, зохион байгуулсан хүмүүс нь “нойтон хамуу шиг” наалдаад байсан гэж гомдол гаргажээ.

Miss Asia Pacific World тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс нэгэн сайтад тараасан захидалд өгүүлэхдээ: “Харамсалтай нь тэмцээний үеэр Уэльс, Коста-Рика ба Гайанагийн гурван оролцогч арга хэмжээг орхин явцгаасан юм. Тэмцээнд оролцох  шаардлагын нэг нь олон улсын гоо сайхны уралдаанд оролцсон туршлагатай байх ёстой байлаа. Ихэнх бүсгүйчүүд Солонгост ирэн өрсөлдөхийн тулд бүтэн жилийн бэлтгэл хийсэн байв… Гэтэл зарим бүсгүйчүүд тэмцээний сүүлийн шатанд л орж ирцгээсэн байна. Уэльсийн бүсгүй гэхэд л долоо хоногийн өмнө асуудал нь шийдэгдсэн байлаа. Тэр бүсгүйд бэлтгэх хугацаа байсангүй. Аравдугаар сарын 11-нд Даегу хотноо уламжлалт хувцас ба авъяас тодруулах тэмцээн нь болж эхний шагналууд эзэндээ очсон юм. Дараагийн өдөр нь гурван бүсгүй тэмцээнийг орхин явцгаасан. Гэртээ ирэнгүүт Уэльсийн мисс ВВС телевизээр ярихдаа нэгдүгээр байрны төлөө сексийн үйлчилгээ шаардсан, өдөрт нэг удаа хооллож байсан, таван хүнийг нэг өрөөнд байрлуулан шалан дээр унтуулсан гэх зэргээр хэлсэн байна. Энэ мэдээ дэлхийгээр тарсан бөгөөд өдөрт гурван удаагийн хоол ундтай, сайн зочид буудалд байрлаж байсан бусад миссүүдийн дургүйцлийг төрүүллээ. Солонгос анх удаагаа ийм тэмцээнийг зохиосон  учир зохион байгуулалтын алдаа гарсныг үгүйсгэхгүй. Тэр нь цагийн хуваарь болон тэднийг хүлээн авч байсан хотуудын хороонд гарсан асуудлууд байлаа” гэжээ.

Тэмцээн зохион байгуулагчид Уэль­­сийн мисс Өмнөд Солонгосыг ноц­той­гоор доромжлон нэр хүндэд сөргөөр нөлөөлөн шүүхийн олон асуу­дал эх­лүүлсэн мөнгө хөрөнгөний гарз­тай үйл­дэл хийлээ гэж үзжээ. Гурван долоо хоногийн турш шүүх явагдаж байна. Манай ялагчид нэг ярилцлагаас нөгөөд шилжин түүнийг үгүйсгэж байна хэмээн тэмцээн зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Ирэх жил энэ тэмцээн гурван долоо хоног үргэлжлэн өрсөлдөгч бүсгүйчүүд нь Энэтхэг, Японд очих бөгөөд шигшээ тэмцээн нь уламжлалын дагуу Өмнөд Солонгост болох юм. Энэ жилийн тэмцээний ялагчид Флорима Требер, Диана Старкова, Ингрид Фернандез нар Солонгост эргэн ирээд шинэ миссүүдэд титэм гардуулах ажээ.

Ш.МЯГМАР

“Ардын эрх” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих