Нүүрс тээвэрлэдэг машин өдөрт 2-3 удаа осолддог
Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг машины тоо 6000-д хүрчээ. Тэгэвэл нүүрс тээвэрлэсэн 2-3 машин осолдож байна. Шороо тоос ихтэй нарийхан замд аваарь осол их гарч, өдөрт 2-3 машин осолдож буйг орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Жолооч нар нэг удаагийн явалтанд 250 мянган төгрөгийн цалин байдаг байсан бол өнөөдөр 150 мянга болон буурчээ. Мөн Тавантолгойн – Гашуун Сухайтын чигллэлийн зам эвдрэл ихтэй, яаралтай засварлах шаардлагатай ажээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: