Багш нар өнөөдөр жагсана
Боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 7-нд цалингаа гэрээний дагуу хугацаанд нэмэхийг Засгийн газраас шаардсан.
Шаардлагын хариуг ирүүлээгүй учраас өнөөдөр Сүхбаатарын талбайд 14.00 цагаас боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарынхан жагсаал цуглаан зохион байгуулахаар болжээ. Харин эрүүл мэнд, тээвэр зэрэг бусад салбарынхан жагсаал цуглаан зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаагүй учир жагсаалд эв санааны нэгдэлтэй байгаагаа мэдэгдэж үг хэлэх аж. Жагсаалд урьдчилсан байдлаар 5-6 мянган хүн оролцох юм байна.
“Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарч, 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөг, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсныг эсэргүүцэж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмч болон багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, сар шинийн баярын өмнө 23 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа.
URL: