Тэтгэвэр олгох явцад 1,1 тэрбум төгрөгийн зөрчил гарсныг илрүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хэмжээнд нэгдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын нэгний өдрүүдэд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулав.
Тус яам, агентлаг, газар, хэлтсүүдэд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор уг аяныг зохион байгуулсан байна.
Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн аж.
Б.Туул
URL: