Мэргэжлийн хяналтынхан эмийн сангуудаа захирч дийлэхгүй байна
Хэрэглэгчдийн зайлшгүй хэрэглээн дээр тоглолт хийдэг үйлчилгээний байгууллагуудаас эмийн сангийн худалдаа эрхлэгч нар хамгийн ёс зүйгүй.
100 хүрэхгүй метрийн зайтай мөртлөө зарж байгаа ижил эм нь үнийн хувьд зөрүүтэй, хэт өндөр эсвэл эмчийн жороор бичиж өгсөн эм тухайн газарт байхгүй тохиолдолд өндөр үнэтэй, сайн чанарын гэж өөр эм авахыг шаарддаг зэргээр өнөөдөр эмийн сангийн худалдаа эрхлэгчид өөрийн дураар аашилсаар байгаа.
Иймээс дээрх байдлыг зохицуулж, даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийгмийн даатгалын газраас “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” стандартыг батлуулж журамыг шинэчилсэн байна.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмийн сангуудаас даатгалын жороор хөнгөлөлттэй эм худалдан авч байгаа иргэд тухайн эмийн санд хяналт тавин, хөнгөлттэй эмийн жагсаалт үнийн тариф болон, төлбөр тооцоог кассын машинаар хийж байгаа, бар кодыг машинаар хийсэн эсэхийг хянах гэнэ.
Энэ нь даатгуулагчаас илүү төлбөр төлүүлэх, өндөр үнэтэй эм худалдах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцууалх нөхцөл бүрдэж байгааг албаныхан хэлж байна. Нэг үгээр хэлбэл хяналтыг МХГ биш иргэд тавих гэнэ.
Тэгэхээр тэд иргэдтэй хамтарч ажиллахаар шийдэв үү, эсвэл өөрсдийнхөө барахгүй хоолыг иргэдийг ид хэмээн ийн түлхэв үү бүү мэд.
URL: