Монголд хайгуул хийхийн тулд “Петро матад” 45 сая долларын хөрөнгө босголоо

527-1495164531p1bgfb8qks1t611kpu9ec94s1dk51ЛОНДОН. /proactiveinvestors/. “Петро Матад” компани  2017-2018 онд Монголд хийх хайгуулын ажилд зориулан шинээр 45.2 сая долларын хөрөнгө татах гэрээ байгуулжээ.

“Bergen Asset Management” хөрөнгө оруулалтын сан уг мөнгийг 15 үе шаттайгаар шилжүүлэхээс гадна 2 сая долларын зээлийн хөрвөх бондыг /24 сарын хугацаатай, хүүгүй/ босгож өгөх аж.
Энэ мөнгийг хайгуулын хоёр шинэ цооног гаргахад зарцуулах юм. Түүнээс гадна “Петро Матад” шинээр 3D хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр төлөвлөсөн аж.
Өрөмдлөгийн ажлыг энэ онд Монголд хийж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд 2018 оны төлөвлөгөө нь энэ жилийн ажлын үр дүнгээс хамаарах юм.
“Петро Матад”-ын гүйцэтгэх захирал Ривдан Карпуз хэлэхдээ “энэ хөрөнгө оруулалт нь хайгуулын 4 худаг байгуулах болон 3D хэмжээст чичирхийллийн судалгааны аргаар 300 км.кв хүртэлх талбайд хайгуул хийх ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах ба 2017-2018 онуудад манай компанийн зүгээс хийх ажлын төлөвлөгөөг баталгаатай болгож байгаа юм” гэлээ.
“Bergen Asset Management”-ийн зээл нь маш уян хатан байдаг, компанийн үйл ажиллагаа идэвхжих үе буюу ирэх 18 сарын хугацаанд бэлэн мөнгөний нөөцөө бид үр ашигтай зарцуулах боломж олгож байгаа юм. Өрөмдлөгийн ажил үр дүнтэй болвол үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өөр бусад хөрөнгө оруулалтуудыг ашиглана, үр дүнгүй байх аваас “Bergen Asset Management”-аас авах хөрөнгөө багасгана” гэж Р.Карпуз ярилаа. Тухайлбал, эхний худгийн ажил эхлэхээс өмнө хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулахыг сонирхож буй гуравдагч талуудтай идэвхтэй яриа хэлцээ өрнүүлж байгаа аж.
“Bergen Asset Management” нь идэвхгүй хөрөнгө оруулалт хийж байгаа, компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ямар нэгэн суудал авахгүй гэж “Петро Матад” мэдэгдсэн байна. /2017.05.08/
http://www.proactiveinvestors.co.uk/companies/news/177431/petro-matad-to-raise-up-to-us45mln-for-exploration-in-mongolia-177431.html
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих