Барилга дээрээс унаж амиа алджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны чанх ард байрлах таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг гарчээ. “Буянт-Ас” компанийн мужаан, 40 настай Д арматурын бэхэлгээ хийх явцдаа халтирч унаж хүндээр гэмтсэн байна. Нэлээд хүнд гэмтэл авсан түүнийг компанийн захирал нь эмнэлэг рүү хүргэх замд амьсгал хураажээ. Тэрбээр тус компанийн үндсэн ажилтан байсан бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт айлын хашаанд гэрт амьдардаг байжээ. Талийгаачийн ар гэрийхэн энэ хэрэгт “Буянт-Ас” компанийг буруутгав. Уг хэргийг цагдаагийн газар шалгаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: