Иранаас цөмийн байгууламж олж илрүүлжээ

Нэгдсэн Үндэсний байгууллагын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид Ираны нутаг дэвсгэрээс цөмийн байгууламж олж илрүүлсэн тухай “The Guardian” сонинд мэдээллээ.

Тус байгууллагаас гаргасан шинэ тайланд энэ талаар дурьдсан байсан гэж “The Jerusalem Post” сонинд мэдээлсэн байсныг тэд эх сурвалж болгосон байна. Илтгэл энэ сарын 8-9-ний өдөр хэвлэгдсэн гэнэ.

Парчин хэмээх цэргийн цогцолборын зургийг хиймэл дагуулын тусламжтайгаар сансраас авахад байгууламжийн дунд автобусны хэмжээтэй төмөр өрөө байгаа нь тогтоогдсон байна. Иранчууд чухам энд цөмийн туршилтуудаа явуулдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ОУЦЭХА Пахрчин баазад 2005 онд хоёр ч удаа шалгалт хийсэн бөгөөд тэр үед цөмийн туршилт хийсэн ямар нэг ул мөр илрээгүй юм. Харин энэ удаагийн илтгэлийг барууны тагнуулуудын ирүүлсэн мэдээлэлд үндэслэж хийсэн бөгөөд ОУЦЭХА хянасан аж.
Photo By Hasan Sarbakhshian AP

Цөмийн бөмбөг хийхэд хэрэглэгддэг R265 хэмээх төхөөрөмж байж болзошгүй гэсэн мэдээлэл илтгэлийн гол мэдээлэл болж орсон байна. R265 гэдэг нь төхөөрөмж 265 мм өргөнтэй гэсэн үг юм байна.

Хуучин ЗХУ-ын цөмийн физикийн эрдэмтэн Вячеслав Даниленко иранчуудад ийм байгууламж хийхэд тусалсан гэж илтгэлд бичсэн байв. Тегераны энэ бодлого Израилийн аюулгүй байдалд шууд аюул занал учруулж байна гэж израилийн сонин онцолсон байна.

Нөхцөл байдлаас үзвэл шинэ илтгэл нь барууны орнууд Иранд хориг тавих шалтаг болж магадгүй юм байна. Гэхдээ тэд ОХУ, БНХАУ-ыг талдаа татахыг хичээж байгаа юм. Харин ОХУ ОУЦЭХА-т хандан энхийн хэлэлцээр хийх боломжийг хадгалж үлдэхийн тулд илтгэлийг хэвлэхгүй байхыг зөвлөж байжээ.

Монголын Мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих