ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН 36 БАЙЦААГЧИД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэргийн шүүх хурал хойшлогдож энэ сарын 31-нд болохоор боллоо. Уг хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан энэ сарын 15-ны 08:30 цагт товлогдсон байсан ч гурван өмгөөлөгчийн хурал давхардсан үндэслэлээр ийнхүү хойшлогдоод байгаа юм.
Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдыг авлигын хэргээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-наас эхлэн АТГ-т шалгаж эхэлсэн. Тэднийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад үйлдэл дээр нь баривчилсан байдаг.
Б.Сансар
olloo.mn
URL: