Агаарын чанарын албаны дарга Б.Инжинашд хэн Rangerover бэлэглэсэн бэ?
Нийслэлийн агаарын чанарын албаны дарга байхдаа ажлаа ч мэдэхгүй, ахлах руугаа чихэж, ахлах нь мэдэхгүй талаар нэг шившиг болдог байсан Б.Инжинаш ямар ерөөлөөр юм бүү мэд Харгиа цэвэрлэх байгууламжын даргаар томилогдчихсон.
Энэ томилгоог харж суусан учир мэдэх нөхөд “Агаарын чанарын албаа самруулчихаад одоо Харгиаг түйвээлгэмээр санагдаж” хэмээн нуг нуг инээж суухав.
Тэгвэл эрийг бүү бас гэдэг шиг энэ Инжинаш чинь овоо зайтай эр бололтой. Ажлаа мэдэхгүй загнуулаад л явдаг хэрнээ амьдрал дээрээ Rangerover хөлөглөн жолоочийнхоо хажууд тухлан явдаг байна.
Лав л төрийн албаны хурган даргын цалингаар 200 шахам саяын машиныг авч чадахгүй нь мэдээж. Тэгэхээр манай хүнд хэн нэг нь бэлэглэсэн байх нь. Тэр хүн хэн байхав.
Арай Ч.Ану шиг ээжийнхээ өгсөн мөнгөөр авсан гэж “тэнэгтэх” вий дээ. Хүн бэлэглэсэн үү, хүүдийлсэн мөнгөөрөө авсан уу? Үнэнээ хэлээрэй.
URL: