АНУ-ын Элчин сайдын яам МӨНГӨ ХҮҮЛЭГЧ МАШИН УУ
АНУ-ын элчин сайдын яам гэж ёстой л том толгойлсон Монгол иргэдийг үл тоосон, Монголын нутаг дэвсгэр дээр өөрсдийнхөө мөнгө хүүлэх аргыг хэрэглэсээр байгааг манай эрх мэдэлтнүүд мэдсэн ч мэдээгүй мэт “нүдэн балай чихэн дүлий” өнгөрсөөр…
Учир нь МУ-ын иргэн АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэхдээ 160 доллар буюу 385 мянга орчим төгрөг төлдөг байх юм. Гэтэл энэхүү визэнд орсон 30 хүн ороход 3-5 хүний л виз гардаг харин үлдсэн хүмүүсийн хураамж нь тэндээ шууд орлого болон үлддэг аж. Тэгэхээр тоо бодоод үзье 160*30=4800 ам.доллар тэнднээс 5 хүн гарлаа гэж бодоход үлдсэн 25 хүний 4000 ам.доллар шууд тус улсын халаасанд орчихож байгаа юм. Тэгэхээр дэлхийд тэргүүлэгч гэгддэг улс үндэстэн тэр тусмаа АНУ бол жижиг буурай орнуудын иргэдийн тэнд очих хүсэл дээр нь дөрөөлж өөрсдийн эдийн засгийн хөгжлийнхөө тодорхой хэсгийг босгодог гээд хэлчихэд нэг их буруудахгүй бололтой.
Харин Японы элчин сайдын яам виз гараагүй иргэний хураамжийг буцаан гаргаж өгдөг юм байна. Мөн БНХАУ-ын визний хураамж 50 мянга орчим байдаг аж.
Үүнээс үзэхэд тус улсын элчин сайдын яам гэж зүгээр л мөнгө залгидаг машин юм. Өчигдөр МУ-ын сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-д оролцох монголын баг тамирчдын виз бүгд гараагүй бөгөөд тэд нийт төлсөн хураамж болох 2600 ам.доллараа буцаан олгохыг шаардан АНУ-ын элчин сайдын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд иргэд ч бас нэгдэж байгаа гэнэ.
Эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх хийгээд ардчилалын өлгий орон гэхээр олон хүн хошуурдаг болохоор АНУ-ын Элчин сайдын яам ийнхүү мөрөөдлөөр нь далимдуулж мөнгө хийдэг газар болжээ.
Үнэхээр буцаан олгодоггүй шууд орлого нь болдог юм бол энэ хураамж нэртэй “мөнгө хүүлэх” хэмжээгээ багасгах боломж байдаггүй юм болов уу.
Энэ асуудал дээр Монгол төр, Гадаад хэргийн яам яаралтай анхаарал хандуулж шаардлага тавих хэрэгтэй болжээ.
BOLOD.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene zuragiig hen avsan be? Hevleld garah yosgui zurag baina daa!!!!
yaaaag zov, visa ni garaagui bol mungiig ni butsaaj ogoh heregtei
Тийм шүү мөнгө хүүлэгч шиг тэгж болохгүй хураамжаа багасгах хэрэгтэй. Харин эсрэгээр нэмээд бх юм