Элэг хөших нь дээ, Д.Дамба-Очир минь!

527-149508449218578700_1312065605555449_263623291_nАрхиар шахсан нэгэндээ “Хөгшин нь одоо уухгүй ээ, яг Дамба-Очир шиг болчихлоо” гэсэн онигоо хүртэл гарчихаад байхад “Би огт архи уудаггүй хүн. Хэл ам ээдэрснээ мэдээгүй” гэж тайлбар өгч суугаа энэ гишүүн эрүүл болов уу.

УИХ-д хоёр удаа сонгогдохдоо эцэг эхээс заяасан нэрээ нэг ч удаа сайнаар гаргасангүй. Түүнийг царайг танихгүй хүн олон байдаг атлаа Там-Очир гэх нэрийг нь сонсоод л Лүнгийн замыг хэдэн жилээр сунжруулж, олон хүнд эд материалын хийгээд эрүүл мэнд, амь насны хохирол учруулсан нөхөр гэж мэддэг. Мөн Анод банкны дампуурлын шалтгаанд гар бие оролцсон хүн ч гэж ярьдаг. Энэ бүхнийг нь сануулахад Их хурлын танхимд “Эрдэнэт үйлдвэрийн талаар ярьснаас болоод намайг хэвлэлээр дарамталж байна, үүнийг шийдэж өгөөч даргаа, бүлгийн хурлаар хэлэлцэж өгөөч” гэж хэлсэн.
Таны барьсан тамын зам Эрдэнэт хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ? Хариуцлага нэхэхээр хаа хамаагүй асуудлын хормойд шургаж нуугдах гэсэн арга барил чинь төрийн түшээ хүнд ичмээр биш үү? Эрдэнэтчүүдийн сонголтыг ингэж доромжилж болохгүй ээ, Дамбаа минь…
Ш.Даваа
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих