Сонгуулийн сурталчилгаа, хүний аминаас үнэтэй

Ингэж санагдуулахаар шийдвэрийг НИТХ-ын ээлжит чуулган харууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэдэх Яаралтай түргэн тусламжийн 103 төвд шинэчлэл хийх зорилгоор нэг тэрбум төгрөгийг төсөвлөж өгөхийг хүссэн хүсэлтийг хотын удирдлагууд хүлээн аваагүй атлаа өөрсдийн сурталчилгааны зардалд 500 саяыг зарцуулахаар төлөвлөжээ.

Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Бид хийгээд л байдаг, хийснээ бага ярьсан юм байна. Тиймээс хагас тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэсэн” гэж байгаа юм.
Гэтэл өдөрт эмнэлэгийн тусламж авч чадаагүйгээс 8, жилд 2200 иргэн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг гэж байгаа.

Тэртэй тэргүй хийсэн ажил нь иргэдийн амьдралд хүрч үр дүн нь харагдах ёстой байтал юунд хүний аминаас хийсэн ажлаа илүүд үзэн 500 саяыг хуанли хийх нэрээр цаас болгон хийсгэнэ вэ? Тэдний ээж аав, ах эгч, дүү нар нь эмнэлэгийн тусламж хүсдэггүй гэж үү?

Уг нь хийсэн хийгээгүй ажлаа бичсэн эрээн цааснаас илүү Монгол улсын хувьд 2200 иргэн нь илүү үнэтэй шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих