Тагнуулын газрын даргатай холбоотой мэдээлэл өгөхийг хүсчээ
Авлигын хэрэгт холбогдон, шалгагдаж буй Аргентин улсын Тагнуулын газрын дарга Густаво Аррибасатай холбоотой мэдээлэл өгөхийг тус улсын прокурорын газар Бразил улсын холбогдох байгууллагаас хүссэн байна. Прокурорын мэдээлснээр тэрбээр Бразил улсын төрийн өмчит газрын тосны компани “Петробрас”-ийг тойрсон авлигын асуудлаар Леонарду Мейриллишагийн өгсөн мэдүүлгийн үнэн зөв эсэхийг тогтоох зорилгоор Тагнуулын газрын даргын хийсэн банкны гүйлгээний мэдээллийг хүссэн ажээ.
Тухайлбал, Леонарду байцаалтын үеэр Бразилийн “Odebrecht” барилгын компанийн өмнөөс Аррибасад 850 мянган ам.долларын хахуулийг дансаар шилжүүлсэн гэсэн байна. Аррибаса өөрийгөө “Odebrecht” компанитай ямар нэгэн байдлаар холбоогүй, харин Бразил дахь үл хөдлөх хөрөнгөө Мейриллиша-д 75,000 ам.доллараар зарсан. Мейриллиша худал мэдүүлэг өгсөн байх тул түүнийг шүүхэд өгнө гэж мэдэгджээ.
URL: