Б.Мөнхбаатар: Оюутолгойгоос 2032 оноос ногдол ашиг авна гэж тооцож байгаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол ” ХХК-ийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. “Эрдэнэс Монгол ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Түмэнцогт танилцуулга хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ж.ГАНБААТАР: -Групп компани юм байна. Нийт групп компанийн өр 1.4 их наяд төгрөг гэж ойлголоо. Тэгвэл танай групп компанийн зах зээлийн үнэлгээ хэд юм бэ. Хэдэн ажилтантай вэ. Алдагдалтай ажилладаг, зээл авдаг гол шалтгаан нь юу вэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор ямар худалдан авалт хийдэг вэ. Ирээдүйд нүүрсний үнэ дэлхий нийтээр бууна гэж сая танилцуулгад хэллээ. Тэгвэл энэ 200, 300 жил ашиглах гэж байгаа нүүрсээ хурдан зармаар юм биш үү. Яг нүүрсний чинь үнэлгээ хэдэн ам.доллар юм бэ. Газрын тостой холбоотой асуудал танайд хамаатай юу.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.ТҮМЭНЦОГТ: -Компанийн үнэлгээг бид хийгээгүй байгаа. Ер нь бидний нийт хөрөнгө балансаараа бол хоёр их наяд төгрөг. Зөвхөн Тавантолгойн газрын хэвлийд байгаа баялгийн янз бүрийн тооцоо гаргаж үзэж байсан. Тэгэхэд ер нь дөрвөөс таван тэрбум ам.долларын үнэлгээтэй байж болно гэж гарч байсан. Дотоодын худалдан авалтын тухайд ихэнх нь дизель түлш, сэлбэг хэрэгсэл байдаг. Техник тоног төхөөрөмжийн худалдан авалтыг тендер зарлаж явуулдаг. Алдагдлын хувьд “Эрдэнэс Тавантолгой”, Багануур, Шивээ-Овоо гээд харахаар нэлээд урт хугацааны учир шалтгаантай. Жишээ нь Эрдэнэс Тавантолгой дээр Хүний хөгжил сан Чалкогийн өртэй холбогдуулаад компани бүх өрийг нь даагаад явж байдаг. Багануур, Шивээ-Овоо дээр урт хугацааны өр төлбөр, санхүүгийн ачааллаас болоод техникийн шинэчлэл хийж чаддаггүй. Ингээд хуримтлагдсан өр төлбөр явж байгаа. Экспортын нүүрсний үнэ гайгүй байх юм бол энэ жил “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажиллах чиг гарч байгаа. Нийт ажиллагсдын тоо Оюутолгой компанийг оруулахаар 10 мянга орчим болдог. Газрын тосны хувьд манайх ямар нэгэн байдлаар оролцох эрх зүйн боломж байхгүй.
ХХК-ийн дэд захирал Д.АРИУНБОЛД: -Манай компани энэ нэгдүгээр улирлын байдлаар 80 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Ашгаасаа улсын татварт 40 тэрбум төгрөгийг өгсөн. Тэгэхээр компани бол энэ онд бүрэн ашигтай ажиллана. Нүүрсийг бол зөвхөн сонгон шалгаруулалтаар зарж байгаа. Зүүн Цанхийн ордоос Чалко компанид өгч байгаа. Нэгдүгээр улиралд гэрээний дагуу 59.3 ам.доллараар өгсөн. Хоёрдугаар улиралд өр дарсантай холбоотойгоор бид үнэ зохицох эрх үүссэн. Энэ дагуу Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд Чалко компаниас нэлээд том бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирчихсэн. Бид тэдэнтэй уулзаж хэлэлцээ хийнэ. Одоо бол Зүүн Цанхи дээрээс Чалко компанид нэгдүгээр улирлын үнэ буюу 59.3 ам.доллараар өгч байна. Баруун Цанхи дээр бол тендер шалгаруулалтъш үнээр явуулж байгаа. Анхныхаа үнийг 71.5 ам.доллараар өгсөн. Өнөөдрийн (өчигдөр) үнийг харсан 73.4 ам.доллар хүрсэн байна.
Ж.ГАНБААТАР: -1.4 их наяд төгрөгийн өрийг нэг жилийн дотор дарчих юм байна гзж ойлголоо. Алдагдалгүй маш сайхан ашигтай ажиллаж байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар худалдан авалтыг төр дэмжих үүрэгтэй. Энэ талаар компанийн захирлуудаас тодорхой хариулт авмаар байна.
Д.АРИУНБОЛД: -“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд яг одоо Хүний хөгжил сан дээр тавьсан 200 сая ам.доллар бий. Хүүтэйгээ 230 сая ам.долларын өр байгаа. Энэ өр талбөрийн асуудлаар Засгийн газраас тодорхой хэмжээний шийдвэр гарах байх. Хэрюэ энэ ондоо төлж барагдуул гэвэл бид ямар нэг хэмжээгээр төлнө.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.ГАНБОЛД: -Одоогийн байдлаар группын нийт хөрөнгө бол 2.4 их наяд төгрөг байгаа. Үүн дотроо эргэлтийн хөрөнгө бол 236 тэрбум төгрөг. Эргэлтийн бус хөрөнгө нь 2.1 их наяд төгрөг байгаа. Группын хэмжээнд үнэлгээ хийлгэхээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдаад явж байна. Одоогийн байдлаар эксперт зөвлөгч нарыг сонгон шалгаруулж, холбогдох үнэлгээний компаниудыг сонгож ажиллуулна. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад танилцуулаад холбогдох шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлнэ гэж тогтоолын төсөлд оруулсан байгаа. Ингээд нийт группын хэмжээнд хөрөнгийн үнэлгээг 2018 ондоо багтааж хийж дуусгана. Нийтдээ 1.4 их наяд төгрөгийн өр, төлбөр байгаа. Үүн дотроо Тавантолгой хамгийн өндөр буюу 850 тэрбум төгрөгийн өр төлбөр бий. Үүний 200 сая ам.доллар буюу Хөгжлийн банкны зээл мөн түүний дагуу 38.5 сая ам.долларын зээлээс үүдсэн хүү хамгийн гол өр, төлбөр байгаа. “Эрдэнэс Монгол” дээр 170.6 тэрбум төгрөгийн өр, төлбөр бол Гашуун сухайтыы автозамын санхүүжилт юм. Үүнийг Хөгжлийн банкны зээл болгож манайд шилжүүлж авчирсан. Энэ хоёр зээлийн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Ажлын хэсэг ажиллаж, холбогдох дүгнэлтүүдийг гаргаж Сангийн яам, Хууль зүй, дотоод хзргийн яам, Уул уурхайн яамтай саналаа солилцож тогтоолын төсөлд оруулахаар болсон.
Ц.ТҮМЭНЦОГТ: -2016 онд Оюутолгой компани 380 сая орчим ам.долларын худалдан авалтыг дотоодын 400 гаруй аж ахуйн нэгжүүдээс авсан гэж бидэнд мэдээ өгсөн. Гашуун сухайт авто зам дээр энэ жил 11.3 тэрбум төгрөгийн зам засвар, арчлалтын ажлууд зарлагдсан. Тендерээр явж байгаа. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдээр ажлын хувцас хунар гэх мэт 32 сая төгрөгийн худалдан авалт явж байгаа. Багануур дээр энэ жил 75 тэрбум төгрөгийн сэлбэг, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн байгаа. Шивээ-Овоо дээр 19 тэрбум төгрөгийн засвар, шатахуун, техник зохион байгуулалтын ажлыг төлөвлөсөн байгаа юм байна.
Д.ДАМБА-ОЧИР: -Оюутолгойн гүний уурхайд монгол ажилчид 80-аас дээш хувь байх ёстой гзж гэрээн дээр бий. Яг түүнийг мөрдөж чадаж байна уу. Оюутолгой Ханбогдод орон сууц барина гээд худлаа яриад байдаг. Үүнийг яаж шийдэх гэж байгаа юм бэ. Тавантолгойн компани оны сүүл рүү ашигтай гарна гэлээ. Тавантолгой дээр баахан хувьцаа тараасан байгаа. Түүн дээр ногдол ашиг өгөх талын юм бодооч ээ. Ашигтай ажиллаж байгаа гэж ярьж байгаа гэсэн юм хэвлэдд өгсөн байсан. Ингэж болохгүй шүү. Нүүрсийг өр төлбөр дууссан бол “Чалко” 71.5 ам.доллараар аваг л дээ.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Б.МӨНХБААТАР: -Яг өнөөдрийн байдлаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 2500 ажилтан ажиллаж байгаа. Үүний 90 гаруй хувь нь монголчууд. Анх Оюутолгойн уурхай баригдаж байх үедээ хятадууд орж ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалт, ил уурхайн олборлолт, хүдрийн баяжуулалт дээр ажиллаж байгаа ажилчдын 90-95 хувь нь монголчууд байгаа. Хамгийн гол нь Оюутолгой компани далд уурхайд ажиллаж байгаа монгол залуучуудыг сургаж бэлдэж байна. Дандаа монгол инженерүүд бүтээн байгуулалт хийж буйг хэлье. Ханбогд сумын Оюутолгойтой холбогдсон авто замын ажил ирэх жил дуусна. Төвийн төвлөрсөн цахилгаанд холбогдсон. Сарын өмнө Оюутолгой компаниас найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр усны систем. цэвэрлэх байгууламжийг барьж өгсөн. Тэнд нисэх онгоцны буудал бий. Ингээд Ханбогдыг харж байхад 30 мянган хүн амьдрахаар төлөвлөгдөж дэд бүтцийн асуудлууд нь шийдэгдсэн.
Ц.ТҮМЭНЦОГТ: -’’Чалко” компанийн авдаг үнийг нэмэх талаар Засгийн газрын Ажлын хэсэг уулзалт хийж байгаа. 2011 онд хийсэн гэрээн дээрээ үнийг индексээр тооцно гээд хийчихсэн байдаг. Бид гуравдугаар сарын сүүлээр нэг хэсэг ажлыг нь зогсоож үзсэн. Шууд зогсоогоод 71.4 ам.доллар гэдэг ч юм уу зах зээлийн үнээр ав гэж хэлэх гэхээр гэрээгээр нэлээд хүлэгдчихсэн байдаг юм билээ. Энэ бүр Арбитрын шүүх дээр хүртэл очиж шийдэгдэхээр байдаг. Тэгэхээр тэр хэмжээнд хүргэлгүйгээр аль болох шийдэхээр ажиллаж байгаа.
Ойрын үед ахиц гарах болов уу найдаж байна. Саяхан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаад энэ жил ногдол ашиг өгч чадахгүй гэдгээ зарласан. Гол нь компани 200 сая ам.долларын өртэй байгаа. Энэ ондоо багтаад өрний асуудлыг шийдвэрлэчихвэл компанийн баланс цэвэршинэ.
Дээр нь хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн асуудал эцэслэгдээгүй байгаа. Бүх хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх, ногдол ашиг авах хүмүүсийн бүртгэлийг дуусгаж түүнийгээ юмпанийн баланс дээр суулгаж, компанийнхаа үнэлгээг хийлгээд албан ёсны болсны дараа ногдол ашиг өгөх боломжтой.
Л.ЭНХ-АМГАЛАН: -Өнөөдөр компанийнхаа үнэлгээг хэлж чадахгүй байгаад эргэлзээ, тээнэгэлзээ төрж байна. 1072 хувьцааны үнэлгээ өнөөдөр хэд болсон бэ. “Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг хувьцаа ямар үнэтэй вэ. Оюутолгой юмпанийн 34 хувийг бид зээлээр авсан. 34 хувийг бид хэдэн тэрбум ам.долларын зээлээр авсан бэ. Зээлийн үлдэгдэл, хэд үлдсэн бэ. Зээлийн хүү хэд вэ. Бид хэдэн онд Оюутолгой компанийн хувьцаа эзэмшигч болох вэ.
Д.АРИУНБОЛД: -Ордыг бүтнээр нь ерөөсөө үнэлээгүй юм билээ. Бид энэ жил үнэлгээ хийлгэхээр төлөвлөсөн байгаа. Тоймоор үнэлэхэд дөрвөн тэрбум гаруй ам.долларын үнэ хүрэхээр байна гэсэн тооцоо бий. Энэ нь 11.4 их наяд төгрөг болох юм. Үүнийгээ хувьцаа эзэмшигчдэдээ хуваагаад үзэхээр 916 төгрөг хавьцаа очиж байгаа.
Б.МӨНХБ ААТАР: -Оюутолгой төслнйн 34 хувийг бид эзэмшиж байгаа. Монголын Засгийн газар нэг тэрбум ам.долларын өртэй гэж тоологдож явж байгаа. 2023 оноос л эерэг үзүүлэлттэй болно Гэхдээ алдагдлыг нөхөн тооцох гэрээн дээр заасан есөн жилийг нэмээд 2032 оноос ногдол ашгаа авна гэж тооцож байгаа.
Ж.БАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: